LG зүйрлэшгүй дүрслэлийн нууцыг дэлгэж байна

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

LG зүйрлэшгүй дүрслэлийн нууцыг дэлгэж байна

Аливаа шинэ технологийн үндсэн зорилго нь бидний амьдралын хэмнэлийг энгийн хялбар, ая тухтай болгоход чиглэгддэг. Орчин үеийн хэрэглэгчид энгийн нэг тод дүрс, эзэлхүүнтэй 3D дүрслэл хараад сэтгэл ханамж дундуур байх болж. Орон зайн болон дуу дүрсний бодит орчинг мэдрүүлэхүйц, үзвэрийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох мэт тийм сэтгэгдэл мэдрэх нь хэрэглэгчдэд үзвэрийг сонирхолтой болгож байна.Ийм ч учраас LG-гийн зохион бүтээгчид (Ultra HD TV) зурагтыг чанарын шинэ стандарт болгон зарлаж байна.

Техник технологийн шинэчлэлийн өөрчлөлтүүд хэт хурдан хувьсаж буй энэ цаг үед тэхнологийн бүхий л шинэ боловсруулалт, шинэчилсэн хэрэглээний төхөөрөмж заавруудын талаар хэрэглэгчид тухай бүрт нь бүрэн танилцаж амжихад цаг хугацааны хувьд хүндрэлтэй байдаг байна. Гэхдээ дээрх нөхцөл байдлаас үл хамааран зурагт эсвэл ухаалаг гар утасны сонголтод өмнөхтэй адил дэлгэцийн чанар болон хэмжээ шууд нөлөөлсөөр байна.

Эцсийн дүндээ дүрслэлийнзураглал тод, тодорхой байх ёстой гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Өдрөөс өдөрт улам томорч буй зурагтуудын дэлгэц нь юуны түрүүнд дүрслэлийн чанар, түүний нягт зураглал зэрэгийг хадгалагдаж үлдэхээс гадна түүнд тавигдах шаардлагууд нь улам л өсөж байна. Загварын туршилтууд нь дүрсний чанарт нөлөө бүхий сайжруулсан хүнхэр дэлгэцийг шинээр төрүүлж улмаар дэлхийн электрон барааны зах зээлийн тавцанд зурагтын тухай шинэ ойлголтыг нэвтрүүлсэн шинэ загваруудыг бий болгожээ.

IFA 2014 үзэсгэлэнд ороцогсдын анхаарлын төвд байсан дэлгэцийн технологиуд

Берлин хотод зохион байгуулагдсан олон улсын хамгийн нэр хүнд бүхий IFA 2014 гэр ахйун цахилгаан барааны үзэсгэлэн худалдаанд шинээр толилуулсан дэвшилтэт технологиуд нь дэлхийн нөлөө бүхий шинжээчид болон инженерүүдийн сонирхолыг ихэд татжээ. Энэ үеэр LG Electronics компани нь өөрийн сэтгэл хөдөлгөм бүтээгдэхүүний цувралуудыг толилуулсан бөгөөд дөнгөж шинээр гараад байсан 4К загвараас хоёр дахин, Full HD зурагтуудаас 16 дахин илүү боломжоор хангагдсан 98 инч буюу 248,92 сантиметрийн диагональтай, 7680 x 4320 бүхий санаанд батгамгүй нягтралын шийдэлтэй дэлгэц болох анхны 8К LG зурагт нь IFA үзэсгэлэнд хамгийн хүчтэй бас эрхэмсэг толилуулалт болж чадсан байна.

Уг үзэсгэлэнд оролцогчдын анхаарлын төвд яах аргагүй орсон шинэ трэнд бол тухайн үзэгчийн байрлаж буй байршилд уялдуулан тааруулж болох уян хэлбэр бүхий дэлгэц юм. 77 инчийн OLED уян зурагт нь үзэгчдийн хэмжээ үзвэрийн төрлөөс хамааран дэлгэцийн налуу хэмийг өөрчилж тааруулж болохоос гадна тохируулсан налууны өнцөгөөс шалтгаалан дуу дүрсний чанар нь автоматаар тохируулагдах аж.

Мөн түүнчлэн Swarovski –ийн болороор чимэглэсэн болор шилэн суурь тавиуртай 55 инчийн OLED  хүнхэр зурагтаар LG олны нүдийг алмайруулж чаджээ. Үлгэрийн мэт гялалзан солонгорох болорын гялбаанууд болон LG -ээс гэрэлтэж буй дүрс нь ялгарах хурц тод өнгүүдийг улам чимж улмаар шинэ LG зурагтыг загварын хувьд тун эрхэмсэг харагдуулж чадаж байна.

4K Ultra HD болон OLED: Хамгийн шилдэг нь

Хавтай дэлгэцийн загварыг дэлгэцүүд итгэл төгс шахан гаргалаа. Дэлхийд анхны хувьсгал зарласан загвар бүхий хүнхэр дэлгэцтэй OLED зурагт буюу 140 сантиметр диагональтай 55EA980V загвар нь үзвэрийн явцад зураглалд бүрэн орж түүний нэг хэсэг бүрэлдэхүүн нь болсон мэт мэдрэмж төрүүлэх ба тод ялгарал, олон өнгийн дүрслэл зэрэг нь ер бусын таашаал өгдөг аж. Ердийн зурагтууд гурван дэд цэгэлбэр бүхий (RGB) стандарт технологи ашигладаг бөгөөд түүний өнгө ялгаварал нь бодит өнгөнөөс зөрдөг. LG Electronics компани нь OLED зурагтанд зориулж WRGB дөрвөн өнгийн цэгэлбэртэй хосгүй технологио өөрийн санаачилгаар боловсруулж гаргасан ба энэ нь хязгааргүй тод дүрслэл, бодит бөгөөд хүрц дүүрэн өнгийг ялгаруулдаг байна. LG OLED хүнхэр дэлгэцтэй зурагт нь дөрөв дэх буюу нэмэлт цагаан өнгийн цэгэлбэр ашиглах оновчтой санаачилагын тусламжтайгаар илүү нарийвчлалтай болж бодит өнгүүдийг гаргаж байна. Харин хамгийн тэргүүний дэлгэцийн технологиор бүтээгдсэн дэлхийд анхны OLED 4К зурагтын хүчээр LG нь OLED зурагтын үйлдвэрлэлийн зах зээлд тэргүүлэгч байр сууриа итгэлтэйгээр хадаглаж байна. Шилдэг өнгө дамжуулалт, өөлөхийн аргагүй тод нягт дүрслэл, 4К боломжууд – 33 сая дэд цэгэлбэрүүд – энэ бүхэн үзвэрийн шинэ эрин үеийн нээж байна – сэтгэл бахдам нягтрал, бодит өнгө, бодит мэдрэмж. 4К OLED зурагтын зохистой хүнхэр дэлгэц нь өргөн өнцөгөөс мөн үзвэрийн таатай нөхцлийг бий болгосон ба хэрэглэгч танд үзвэрийн хамгийн дээд мэдрэмжийг төрүүлж чадах болно.

LG-гийн 2014 оны бүх OLED болон ULTRA HD зурагтууд webOS Smart+ платформ дээр суурилсан бөгөөд энэ нь зугаа цэнгэлийн ертөнцөд нэвтрэх хамгийн энгийн бөгөөд хурдан суурь болно.WebOS Smart+ платформ нь гадна холбогдсон төхөөрөмжүүд болон дотоод хавсралтууд, үйлчилгээ, нэвтрүүлгийн шууд дамжуулалт, контентууд хооронд хялбар шилжин ажиллах ая тухтай хайлт, сонголт хийх боломжийг санал болгож байна. WebOS дахь BeanBird анимаци хөтөч нь зурагтын холболт ачааллагдах үйлдлийг энгийн бөгөөд хялбар болгоно. WebOS платформ нь хэрэглэгчдэд хамгийн ойлгомжтой цэс нэвтрүүлсэн үзүүлэлтээр Red Dot Awards-2014 нэр хүндтэй шагналын эзэн болжээ.

Гэхдээ тренд гэдэг нь зөвхөн загварлаг байдал гайхалтай дизайны шийдэл биш юм. Юуны түрүүнд энэ бол шинэ шийдлүүдийн өгөөж нь өдөр тутмын амьдралын хэрэглээнд ашиг тусаа өгсөн, хэрэглэхэд хялбар байдал юм. Хамгийн гол нь LG компани нь хувьсгал гаргасан шинэчилсэн технологиудыг хэрэглэгч бүрт хүргэж гайхамшигтай дизайны шийдэл, зүйрлэшгүй чанарыг мэдэрч таашаал авах нөхцөл олгож байна. Мөн түүнчлэн Монголын хэрэглэгчдэд LG компани нь 4K Ultra HD зурагтын цуврал бүтээгдэхүүнүүдээ толилуулан өөрсдийн хэрэглээндээ таарсан сонголт хийх бололцоо бүрдүүлж байгаа юм. 4K Ultra HD зурагтын дэлгэц нь хамгийн идэвхитэй динамик дүрслэл, нарийн чимхлүүр эффектүүдий чанарын зураглалыг маш тод нарийвчлалтай гаргадагаар бусдаас онцлог болж чаджээ.

Хамгийн сүүлд дүгнэн хэлэхэд, LG Chemical болон LG Display компаниудын судалгаа шинжилгээ зохион бүтээх ур чадвар нь хязгааргүй боломжуудыг нээсэн нэн шинэ технологийг хөтлөн түгээж байна. Удахгуй бүх нийтийн хэрэглээнд орох уян дэлгэцүүд болон олон янзын төрөл зүйлээр бүтээгдэж буй хавсралтууд нь техник технологийн ертөнцөнд хувьсгал зарлах ба амьдралыг бүхэлд нь бодитой дээшлүүлэх болно.

Энэхүү LG брэдийн цоо шинэ загварын дэвшилтэт технологийг агуулсан ТВ-үүдийг та Монгол орон даяар байрлах PC mall сүлжээ их дэлгүүрээс худалдан авах боломжтой юм.

Мөн PC mall сүлжээ дэлгүүр нь Монголдоо цорын ганц даатгалтай ТВ-үүдийг худалдаалж байна.

PC mall

Утас: 7575-3535

www.pc-mall.mn;

www.facebook.com/pcmallofficial

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж