“Энгийн хөгжмийн зэмсэг” хийх уралдааныг дүгнэлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

“Энгийн хөгжмийн зэмсэг” хийх уралдааныг дүгнэлээ

Улсын тэргүүний 1-р цэцэрлэг нь 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдөр “Энгийн хөгжмийн зэмсэг” хийх уралдаан зарлаж дүгнэлээ. Тус цэцэрлэгийн үзэл баримтлал нь “Хүүхдийг өнөөгийн болон ирээдүйн амьдралын үйл явцад бие даан орших, эв нэгдэлтэй байх, чадавхжих нөхцөлийг бүрдүүлэн , хүсэл сонирхлыг нь дээдлэн тэднийг  энгийн хөгжмийн зэмсгээр болон тоглоомоор дамжуулан дотоод ертөнцийг нь нээн, хайрлан хүндэтгэж өөрийгөө илэрхийлэх чадвартай , бүтээлч сэтгэлгээтэй болгон цогцоор нь  хөгжүүлэхийг ажлын чиглэлээ болгоно” гэж тусгасны дагуу сургалтын булангуудаа баяжуулж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийг зорьсон байна.Хүүхдийг  энэхүү  үзэл  баримтлалаар хөгжүүлэхээр   2  жил  болж  байна. Өнгөрсөн онд аймгийн хэмжээний цэцэрлэгүүдийн дунд “Хамтдаа хөгжимдье” уралдааныг амжилттай зохион байгуулсан юм.

      Энэ хичээлийн жилд үзэл баримтлалын дагуу  цэцэрлэгийн багш,ажиллагсад,эцэг эхээ хамруулан “Энгийн хөгжмийн зэмсэг” хийх сарын аян зарлаж 2014 оны 10 дугаар сарын 31-ны өдөр тус аянаа дүгнэлээ.

       Хөтөлбөрийн дагуу бэлтгэл, ахлах, дунд, бага бүлгүүд өөр өөрийн бүлгийн хүүхдийн насны онцлогт тохирсон  хөгжмийн зэмсэг,наадгайн урын сангийн жагсаалт гарган бүлэг бүр 1-2 дуу ,аяыг тоглож сурсан байна.Энэ ажлын хүрээнд бүлгүүдийн энгийн хөгжмийн зэмсгийн тоо хүртээмжтэй болсноор хүүхэд хөгжим тоглох сонирхол нэмэгдэж,хүүхдүүд тус буландаа энгийн хөгжмийн зэмсгээр дамжуулан өнгө,дүрс,цифртэй танилцах зэргээр  тоглонгоо суралцаж урлаг уран сайхны сургалтын үйл ажиллагаа үр дүнтэй явагдаж байна.Цэцэрлэгийн хэмжээнд  шигшүүр хөгжим 440ш,шигшрэг 182ш,хонх 255 ш,бөмбөр-243ш,дуут мод-83ш, гурвалжин-20ш, индцүүр-222ш, модон царил-128, төмөр царил-128ш, даралтат хөгжим 53ш буюу өндөрлөгтэй хөгжим 190 ширхэг,өндөрлөггүй хөгжим 1444 ширхэгтэй болж баяжигдсан байна. Боловсролын газрын ахлах мэргэжилтэн У.Энхням, Л.Тайвантуул нар ”Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Авъяас” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаад баяр хүргэж,ажлын амжилт хүсэн ерөөв.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж