Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Дуучин Адель хэдэн сарын өмнө найз залуу Саймон Конектэй нууцаар хуримлажээ. Хосууд өнгөрсөн онд Анжело гэх хүүтэй болсон юм. Тэд өнгөрсөн амралтын өдөр Лондон хотноо зохион байгуулагдсан сүнсний баярт оролцжээ.

Тэр үеэр дуучин бүсгүй хэвлэлийнхэнд зарим нууцаа дэлгэсэн байна. Тэрбээр сэтгүүлчдэд “Хуримаа хийж, айлын эзэгтэй болох сайхан байна. Найзууд минь намайг дуучнаас илүү айлын эзэгтэй байхдаа илүү үзэсгэлэнтэй харагдаж байна гэсэн. Тэгэхдээ би тун удахгүй уран бүтээлдээ эргэн орох болно” гэж хэлжээ.

Адель ирэх оноос “Авъяаслаг Британичууд” нэвтрүүлэгт шүүгчээр ажиллахаар болсон гэнэ. Энэ тухайгаа тэрбээр “Гайхалтай. Тэгэхдээ шүүгч хийж чадах эсэхээ сайн мэдэхгүй байна. Би дуулж л чадна. Харин шүүж чадахаа сайн мэдэхгүй байна” гэжээ.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж