Өнгөрсөн сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны нутаг Бага нарангийн 42-р гудамжнаас нярайн цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Харин хаягдаж, улмаар нас барсан нярайн эхийг олж тогтоон өнгөрсөн баасан гаригт урьдчилан хорих 461-р ангид хорьсон байна. Тэрээр Говь-Алтай аймгийн харъяат 19 настай бөгөөд тус дүүргийн 19-р хороонд түр оршин суудаг байжээ. Түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117.2-оор эрүү үүсгэн шалгаж байгаа юм.
Т.ДАРХАН