Реалити шоугаар од болон гарч ирсэн Ким Кардашиан охиноо төрүүлээд байгаа билээ. Түүнийг дахин хүүхэдтэй болох гэж байгаа тухай Холливудын шар мэдээллийн сайтууд бичиж эхлээд байна.
Хамгийн царайлаг гэр бүлээр өргөмжлөгдөөд буй реппэр Канье Уэстийн гэр бүл өнгөрсөн бямба гарагт болсон LACMA Art & Film Gala үдэшлэгт оролцсон бөгөөд түүний үзэсгэлэнт эхнэр Ким хөх торгон даашинзаар гангарсан байсан аж.
Гэхдээ ирсэн зочдын нүдийг Кимийн үдшийн гоёлоос илүү даашинзных нь цаанаас үл ялиг товойсон гэдэс эрхгүй татаж байсан гэнэ. Өнгөрсөн долдугаар сард Кимийг жирэмсэн гэх мэдээлэл цацагдаж байсан бөгөөд худал цуурхал биш гэдэг нь ийнхүү батлагдаж байна хэмээн дээрх мэдээллүүдэд дурьджээ. Хосууд удахгүй охин Нортдоо дүү гаргаж өгөхөөр зэхэж буй бололтой.
Т.АНУ