Д.Тэрбишдагва Сүхбаатар аймгийн хатуу хучилттай замын нээлтэд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2014.11.03-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагва Сүхбаатар аймгийн хатуу хучилттай замын нээлтэд оролцлоо

Шадар сайд Д.Тэрбишдагва Сүхбаатар аймгийн хатуу хучилттай замын нээлтэд оролцлоо

Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлэн нийт  5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөөд байгаа билээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва их бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Сүхбаатар аймгийн төвд Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөний нээлтэд оролцлоо. Энэ үеэр Шадар сайд “Улаанбаатар хот-Сүхбаатар аймгийг холбосон авто зам ашиглалтад орсноор Сүхбаатарчуудад цаг хугацааг хэмнэж, тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж нээгдэж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, их бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. 85 жилийн түүхтэй Авто замын салбар 2012 он хүртэлх хугацаанд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байсан бол Шинэчлэлийн Засгийн газрын үед хоёрхон жилийн дотор зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбосныг онцлон хэллээ. 

Шадар сайд Д.Тэрбишдагва Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ өөрийн эрхлэх асуудлын хүрээний Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын хэлтсийн ажил байдалтай танилцаж үүрэг даалгавар өгснөөс гадна, Сүхбаатар аймгийн төвийн “Таван эрдэнэ” хороолол, “Боловсрол” хороолол, 200 хүүхдийн дотуур байр, Ахмад настан болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амралт, сувиллын нээлтэд оролцсон байна.

Эх сурвалж: www.zasag.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж