
Тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн ангилал, зорчих чиглэл
Ү-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Нарны замаар явж, ЗЦГ-ын урд уулзвараар урагшаа эргэж Төмөр замын гарам гараад Олимпийн гудамжаар 400 м яваад баруун гар тийш эргэн “Г” зогсоолын баруун талд “Ү” зогсоол дээр хүрч байрлана. Буцаж гарахдаа уг замаараа зүүн тийш гарч, ЗЦГ-ын урд уулзвараар хотын төв рүү орно.
Г-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Нарны замаар явж, ЗЦГ-ын урд уулзвараар урагшаа эргэж Төмөр замын гарам гараад Олимпийн гудамжаар 400 м яваад баруун гар тийш эргээд “Г” зогсоол дээр байрлана. Буцаж гарахдаа уг замаараа зүүн тийш гарч, ЗЦГ-ын урд уулзвараар хотын төв рүү орно.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “Г” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.
D-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар зүүн гар тийш эргэж “D” зогсоол дээр хүрч байрлана.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “D” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.
А-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар зүүн гар тийш эргэж “А” зогсоол дээр хүрч байрлана.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “А” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.
Б-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар зүүн гар тийш эргэж “Б” зогсоол дээр хүрч байрлана.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “Б” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.
Ж-Төв цэнгэлдэх хүрээлэнд очихдоо Энхтайваны гүүрээр гараад тус гүүрийн урд уулзвараар баруун гар тийш эргэж гүүрэн доогуур гараад Гандийн гудамжинд “Ж” тэмдэгт зогсоолын талбайд байрлана. Урдаасаа буюу Зайсан талаасаа ирсэн тохиолдолд Энхтайван гүүрийн урд уулзвараас зүүн гар тийш эргэж гүүрэн доогуур гараад мөн Ж тэмдэгт зогсоолын талбайд байрлана.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “Ж” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.
М /Улаан/- Энэхүү зөвшөөрлөөр Та зөвхөн Хүй долоон худагт болох хурдан морины барианы газарт очно.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “М” тэмдэгт зогсоолын талбайд байрлана.
М/ногоон/- Энэхүү зөвшөөрлөөр Та зөвхөн Хүй долоон худагт болох хурдан морины барианы газарт очно.
-Хүй долоон худагт болох Хурдан морины барианы газар очихдоо 22-ын шалган нэвтрүүлэх товчоогоор гарч баруун аймаг явах замаар явах бөгөөд “Эмээлт” өртөөгөөр өнгөрөн Шар хөвийн дөрөлжөөр өгсөж, тэмдэгт заасан гарцаар баруун гар тийш салж “М” тэмдэгт зогсоолын талбайд байрлана. Үнийн хувьд “Г” зөвшөөрөл 8 000, Улаан “М” 10 000, “Ү” 10 000, Ногоон “М” 3 000 төгрөгөөр тараагдаж байна. Баяр наадмын хамгаалалтын орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй гэдгийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
Б.Цолмон