Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн сонгон шалгаруулалтыг зарлалаа
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу жижиг дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан.
Энэхүү журмын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зүгээс жижиг дунд үйлдвэрийг идэвхитэй дэмждэг Капитал банкаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хөнгөлөлттэй зээлийг олгох хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Хөнгөлөлттэй зээлийн нийт санхүүжилтийн 80 хувь нь сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлд, 20 хувь нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах юм.
2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл хуралдаанаар төсөл хүлээн авах хугацааг 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ний өдрийн хооронд Капитал банкин дээр хүлээн авах шийдвэр гаргасан.
Банк төслийг хүлээж авсны дараагаар батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж зээлийг олгоно.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:
- Зээлийн хугацаа – 5 жил хүртэл
- Зээлийн хүү – 5 хувь
- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар хүртэл.
СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧИГЛЭЛД
- Зээлийн хэмжээ – 500.0 сая хүртэл
- Санхүүжилтийн 80 хувь хүртэл
ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛД
- Доод хэмжээ: 30.0 сая төгрөг
- Санхүүжилтийн 20 хувь хүртэл
Жич: Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг зээлдэгч банктайгаа харилцан тохиролцож, үйлдвэрлэлийн онцлогоосоо хамааран зээлийн хугацааны эхний 12 сар чөлөөлөгдөх эсхүл зээлийн хугацааны үед хэсэгчлэн чөлөөлөгдөх боломжтой юм байна.
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛД ХЭРХЭН ХАМРАГДАХ ДАРААЛАЛ:
Дээрх зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж доорх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай:
Банк дараах шалгуурыг хангасан зээл хүсэгчид зээл олгоно.
- Зээл хүсэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлөн зээл хүсэх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэн;
- Зээл хүсэгч хуулийн этгээд, иргэн нь 1 жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай;
- Зээл хүсэгч банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлийн үлдэгдэлгүй;
- Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авсан;
- Бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй зээл, зээлийн хүүний төлбөрөө эргүүлэн төлөх чадвартай;
- Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй;
- Сар бүр төлөх зээлийн төлбөр нь бизнесийн болон өрхийн нийт орлогын 60 хувиас хэтрэхгүй;
- Зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
- Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн;
- Импортыг орлох, экспортод чиглэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг бол давуу тал болох.
Зээл хүсэгч төслийн сонгон шалгаруулалтад ирүүлэх материалыг дараах байдлаар бүрдүүлнэ. Үүнд:
Төслийн сонгон шалгаруулалтад оролцогч иргэн, хуулийн этгээд нь дор дурдсан материалыг нэгэн адил бүрдүүлнэ.
- Бизнес төсөл /Эх хувиараа/
- Иргэний баримт бичгийн хуулбар;
- Хорооны тодорхойлолт;
- Орлого баталгаажуулах баримтууд, /банкны дансны хуулга/
- Төслийн зарцуулалтыг баталгаажуулсан баримт;
- Барьцаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ; (хуулбар хувиараа)
- Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг бол эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөл, лицензийн хуулбар;
- Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэх төрийн байгууллагаас олгосон бусад зөвшөөрөлийн хуулбар /ажлын байрны дүгнэлт, НМХГ-н улсын байцаагчийн дүгнэлт/
- Хэвийн зээлийн өрийн үлдэгдэлтэй бол тус зээлтэй холбоотой баримт; /зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, тодорхойлолт, зээл зарцуулалтын тооцоо/
- Тухайн бизнесийн үйл ажиллагааг түрээсээр эрхэлдэг бол түрээсийн гэрээ, түрээс төлсөн баримт, түрээслүүлэгчийн тодорхойлолт гэх мэт; (хуулбар хувиараа)
- Улсын хил дамнасан наймаа эрхэлдэг /нэг улсаас бараа худалдан аваад нөгөө улсад зардаг/ бол гадаад паспортын хуулбар;
- Хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг бол ариун цэврийн бичиг, тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг гэх мэт; (хуулбар хувиараа)
- Зээлээр санхүүжүүлэх эд хөрөнгө, үйл ажиллагаатай холбоотой гэрээ хэлцлийн хуулбар;
Зээл хүсэгч хуулийн этгээдийн бол дараах материалыг нэмэлтээр бүрдүүлнэ.
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар;
- Зээл хүсэгч хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдэд тус компанийг төлөөлөн зээл авах, тус компанийн өмчлөл болон эзэмшлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулахыг хүлээн зөвшөөрсөн ХНХ болон ТУЗ-н тогтоол, протокол, /гарын үсэг, тамгаар баталгаажсан байна/;
- Хөндлөнгийн аудитын болон татварын албаар хянаж баталгаажуулсан сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Эхлэх огноо: 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдөр
Дуусах огноо: 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэл
АНХААРАХ ЗҮЙЛ:
- Төслийн баримт бичиг бүрэн байх
- Хугацаа хожимдуулахгүй байх
- Төсөл нь үндэслэлтэй, хэрэгжих боломжтой байх
- Төсөл болон холбогдох материалыг битүүмжлэн ирүүлэх
- Сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материалыг буцаан олгохгүй тул өөрт хэрэгтэй материалуудын хуулбар хувийг ирүүлэх
Сонгон шалгаруулалтанд оролцоход шаардлагатай материалыг бэлтгэхтэй холбоотойгоор гарч болох аливаа зардал болон үүсэх бусад асуудлыг төсөл ирүүлэгч бүрэн хариуцна.
ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ БАНКНЫ НЭГЖҮҮД:
Энэхүү хөнгөлөлттэй зээлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Жижиг Дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Капитал банкнаас авах боломжтой.
Холбоо барих:
НЖДҮХСангийн зөвлөлийн нарийн бичиг дарга 11318517, 99100185
Веб сайт: http://capitalbank.mn/
Капитал банкны 70001912