Дарангуйллын эсрэг ардчиллын төлөөх сөрөг хүчний нэгдсэн фронт (улаан цамцтанууд) ирэх 14-ний өдөр Засгийн газрын эсрэг жагсаалд нэг сая хүртэл хүнийг гарган Апхисита Вечачивагийн Засгийн газрыг унатал эсэргүүцлээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд бичиж байна.
Сөрөг хүчин өөрийн лидер Таксин Чинаватад шүүх ял өгч хөрөнгийн тал хувийг нь хураасан хоёрдугаар сарын 26-нд олон нийтийн эсэргүүцлийг хийхээр төлөвлөсөн байв. Гэвч эсэргүүцлийн ажиллагааг гуравдугаар сарын 12-14-ний дотор хийхээр шийдсэн гэнэ. Тэр өдөр сөрөг хүчин ч, Засгийн газар нь ч Чинаватыг дэмжигч ба эсрэг талынхны хооронд сэтгэлийн хөөрлийн улмаас үймээн гарч магадгүй хэмээн болгоомжилсон байна. “Жагсаал, цуглаан ялах хүртлээ буюу Апхисита Вечачивагийн Засгийн газар парламентыг тарааж, шинэ сонгуулийг зарлатал үргэлжилнэ. Бид тайвнаар эхлэн тайван замаар зорьсондоо хүрнэ” гэж Фронтын удирдлагын нэг Наттхавут Сайкуа хэлснийг “Bangkok Post” сонин ишлэсэн байна. Улаан цамцтануудын удирдагчид Бангкокийн жагсаалд мужуудаас хүмүүс ирнэ гэж мэдэгдэв. Бангкок болон бусад хотуудын оршин суугчид, фермерүүдээс гадна эсэргүүцэлд 20 мянга орчим лам нар оролцох гэнэ. Фермерүүд өөрсдийн трактораар хотод орж ирэхээр бэлтгэж байна хэмээн сонинуудад мэдээлэв.
Нийслэлийн Санам Луанг-гийн төв талбайгаас шинэчлэгч ван V Рамын морьтой хөшөөтөй Вангийн талбай хүртэлх хотын түүхэн хэсгийн ихэнх нь сөрөг хүчний эсэргүүцлийн талбар болох гэнэ. Тэнд Засгийн газар ба парламент болон олон яамд байрладаг. Мөн тэнд хуурай замын цэргийн гвардийн хэд хэдэн анги байрладаг ажээ. Засгийн газар сөрөг хүчний жагсаалд бас бэлтгэж байна. Ерөнхий сайд Вечачива баасан гаригт сэтгүүлч нарт мэдээлэл хийхдээ хотын автомашины хөдөлгөөнийг жагсагчид хаавал түүнийг олон нийтийн хэв журам зөрчсөнд тооцно гэсэн тухай “Тхаи Ра” сонинд өгүүлсэн байна. Уг сонины мэдээгээр Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Ерөнхий сайдын орлогч Сутхеп Тхыаксубан гуравдугаар сарын 12-14-нд нийслэлд ирж буй машин техникт хууль бусаар зэр зэвсэг байгаа эсэхэд шалгалт хийнэ гэжээ. Мөн тэрээр лам нарыг жагсаал, цуглаанд оролцохгүй байхыг уриалсан байна. Жагсаалд оролцох нь “лам хүний намба биш” гэж тэр хэлжээ.
Ерөнхий сайдын орлогч улаан цамцтануудад хандан Бангкокт ирэхдээ улсын болон хувийн тээврийн унаагаар ирэх, хэрэв өөрсдийн машин, трактораар ирэхээр болбол тэдгээрийгээ хотын гаднах тусгай зогсоолуудад тавихыг уриалав. Тусгай зогсоолоос сөрөг хүчнийхэнд үнэгүй автобус үйлчлэн тэднийг Бангкокт хүргэж байх болно гэж эрх баригчид амлаад байна. Энэ бүх арга хэмжээг хотод замын түгжрэл гаргахгүйн үүднээс Засгийн газар хийх юм байна. Хэрэв “улаан цамцтанууд” хотын хөдөлгөөнийг хаах юм бол тэр нь парламентыг тараан Засгийн газрыг огцруулахад хүргэж магадгүйг уг сонин онцолсон байна. “Хэсэг бүлэг хүмүүс өөрчлөлд хүргэх үймээнийг хүсээд байна гэж би бодож байна. Засгийн газар үүнийг хийлгэхгүй” хэмээн Ерөнхий сайд хэлснийг Bangkok Post сонинд бичив.
2006 оны цэргийн эргэлтээр буулгагдсан Ерөнхий сайд асан Таксин Чинаватын талын сөрөг хүчин болох “улаан цамцтанууд” тус оронд шинэ Үндсэн хуулийг 2007 онд баталсан ч ардчилал бүрэн сэргэгдээгүй гэж үзэж байгаа. Тэд парламентыг тараан шинэ сонгууль явуулж, 1997 оны Үндсэн хуулийг сэргээхийг шаардаж байна. Цэргийн эргэлтээс хойш гадаадад орогносон Чинават “улаан цамцтануудын” олон нийтийн хөдөлгөөнөөс гадна парламентын “Пхыа Тхаи” (Тайландын тусын тулд) гэсэн сөрөг намыг удирддаж байна. 2007 онд Тайландын шүүх засгийн эрхэнд байхдаа эхнэрээрээ үл хөдлөх хөрөнгийн “инсайдын” арилжааг хийлгэсэн гээд хоёр жилийн эчнээ ялыг Чинаватад өгчээ. Улс төрийн чухал албаны хүмүүсийн хэргийг хариуцсан Тайландын Дээд шүүхийн тусгай коллеги хоёрдугаар сарын 26-ны өдөр Чинаватын хөрөнгөөс (ойролцоогоор 2,45 тэрбум ам.доллар) 1,5 бумыг хураах шийдвэр гаргасан юм. Чинават албан тушаалаа урвуулан ашиглаж, Ерөнхий сайд болох үедээ хөрөнгө, орлогоо нуусан буруутай гэж шүүх үзжээ.