Балчирхан биендээ баймгүй уйгагүй сэтгэлээр Сэлбэ голоо цэвэрлэдэг “Эко элч” хүү, ард иргэддээ цэвэр соёлтой орчин бүрдүүлэн чин сэтгэлийн үйлчилгээ үзүүлэх “Супер таксины жолооч”, амьдралын хатуу бэрхийг сөрөн дугуй засварын газар ажиллуулдаг эмэгтэй гээд эгэл амьдралын эерэг сайны үлгэр дууриал болсон олон хүмүүс бидний дунд байгаа нь үнэхээр бахархалтай юм.
Тиймээс нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч ХААН Банк энэхүү өөдрөг, бүтээлч хандлагын эзэд болсон эрхэм хүмүүст хадгаламжийн шинэ бүтээгдэхүүн болох хүүнээс хүү тооцох хуримтлалын дэвтрийг гардуулан өглөө.
Хуримтлал нь ирээдүйдээ итгэлтэй байх, маргаашийн зорилго тэмүүлэлдээ хүрэхэд чухал ач холбогдолтой байдаг билээ. ХААН Банкнаас харилцагчиддаа барьж буй хүүнээс хүү тооцох хуримтлал нь зорилго тэмүүллээр дүүрэн хэн бүхний хамгийн зөв сонголт байх болно.
Хуримтлалд уриалсан “Дэлхийн хуримтлалын өдөр”-өөр Сэлбэ голын ойр орчмыг цэвэрхэн байлгахыг зорьдог 117-р сургуулийн 7б ангийн сурагч З.Буянхишиг, тав тухтай үйлчилгээ жолоочийн соёлтой харилцааг ард иргэдэд таниулан, зорчигчоо хүндлэн харилцах “Супер таксины жолооч” С.Алтантулга, хөдөлмөр бүтээлээрээ Монгол эмэгтэйн хатуужил, хичээл зүтгэлийг харуулан авто засварын газар ажиллуулдаг Ч.Нарантуяа нар ХААН Банкны хүүнээс хүү тооцох хуримтлалын анхны харилцагчид боллоо.
Байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөө үйлсээрээ ялгарч, гэрэл гэгээтэй ирээдүй өөд тэмүүлж буй тэднээс олон хүн урам зориг, үлгэр дууриал авч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Ниймгийн сайн сайханд хувь нэмрээ оруулах хүн бүрийн оролцоо нэмэгдэх болтугай!