Хөрш Энэтхэг улсаас татсан цахилгаан шугам сүлжээнд доголдол гарснаас Бангладешт орон даяар гэрэл, цахилгаан тасарсан байна. Бангладешт өчигдөр үдээс хойш /ХI.1/ орон даяар гэрэл, цахилгаан тасарчээ. Үүний улмаас автозамын түгжрэл үүсч, иргэдийн тав тухыг алдагдуулсан байна.
Бангладеш улс өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Энэтхэгээс цахилгаан авах болсон аж. Хоёр улсыг холбосон өндөр хүчдэлийн шугам Энэтхэгийн Бахарампур хотоос Бангладешийн Бхерамара хот хүртэл баригдсан байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС