“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Иракийн “Албу нимр” омгийн 85 хүнийг цаазалжээ. Исламын улсын хэт даврагчид Анбар мужаас дүрвэж явсан “албу нимр” омгийн 50 хүнийг өнгөрсөн баасан гаригт цаазалсан тухай омгийн ахлагч Шейх Наеем аль-Га’оудын “Reuters” агентлагт мэдээлжээ. Түүнчлэн Иракийн армийнхан өчигдөр /ХI.1/ дахин 35 хүнийг цаазлан хороосон нийтийн булш олсон байна. “Исламын улс” бүлэгэлэлийн хэт даврагчид өнгөрсөн хэдхэн хоногт нутгийн омгийн 300 гаруй хүнийг цааздан хөнөөсөн гэнэ. “Албу нимр” омгийн зүгээс “Исламын улс”-ын хэт даврагчдыг эсэргүүцэх зорилгоор Иракийн Засгийн газраас зэр зэвсгээр хангахыг хүссэн ч зөвшөөрөөгүй аж. Тус омгийнхон хэдэн долоо хоногийн турш хэт даврагчдын бүслэлтэнд буйгаас сум, шатахуун, хоол хүнсээ бараад байгаа гэнэ.
“Исламын улс” бүлэглэлийн харгислал АНУ-аар удирдуулсан олон улсын цэргийн эвсэл Сири, Ирак дахь хэт даврагчдыг агаараас бөмбөгдөх болсноор улам нэмэгджээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters