Михаил Пореченков
Фото: Петр Кассин / "Коммерсантъ»
Донецкийн нисэх буудалд пулёметаар буудаж байсан нь гарсан кадруудынхаа талаар жүжигчин Михаил Пореченков ярихдаа тэр нь зүгээр тавилтын зураг авалт, сумнууд нь хоосон байсан гээд энэ түүхийг дуулиан болгож байгаад нь гайхаж буйгаа илэрхийлжээ.
Мөн тэрээр яагаад “Пресса” гэсэн бичигтэй дуулга өмссөнөө хэлэв. Өөөр дуулга байгаагүй, дуулгыг аюулгүй байдлынхаа улмаас л өмссөн гэлээ. Украины цэргийн эсрэг буугаа онилсон гэдгийг тэр үгүйсгээд “Нисэх буудалд ч Донецкт байхдаа ч хэн нэгнийг онилон буудаагүй гэж тэр хэлсэн байв. Нисэх буудалд буун дуу тасралтгүйы гарч байгаа учраас л тэр пулёметаар буудаж үзсэн гэж хэлсэн байв. Сайн дурынхан буудаж байгаа түүнтэй хамт кадрт байхыг хүссэн гэнэ.
Украины хууль зөрчсөн зэвсэгт бүлэглэлд оролцсон гэх заалтаар Украин түүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Надаар гол салан тусгаарлагчаа хийхээр шийдсэн нь тэр байх. Тэд хүчин мөхс учраас л ийм хэрэг мандуулж байгаа юм хэмээн жүжигчин тайлбарлав.
Аравдугаар сарын 30-нд Пореченков өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсад очоод ирсэн ба түүнийг очсон өдөр нь пулёметаар онилон буудаж байгаа бичлэг нь сүлжээнд тавигдсан байлаа. Донецкийн эрх баригчид тэр кадруудыг киноны зураг авалтынх байх гэж хэлсэн юм. Тэр 31-нд “Поддубный” гэдэг киногоо үзүүлсэн юм.
Цэргийн шинжээчид видео бичлэг дэх бууны сумууд нь хоосон биш байлдааны сум байсан гэсэн тайлбар өгчээ
Бэлтгэсэн Ш.МЯГМАР