Хятадын жуулчид 2030 он гэхэд 1,8 их наядыг зарлагдана

Хуучирсан мэдээ: 2014.11.01-нд нийтлэгдсэн

Хятадын жуулчид 2030 он гэхэд 1,8 их наядыг зарлагдана

Хятад хүмүүс 2030 он гэхэд аялал, жуучлалд $1,8 их наяд доллар зарцуулна гэж тооцож байгаа нь хоёр жилийн өмнөх зардлаас долоо дахин их байх ажээ. Энэ тооцоог Boston Consulting Group компани хийсэн хэмээн The Wall Street Journal сонин бичсэн байна. Шинжээчдийн дүгнэсний дагуу үүний зэрэгцээ хятад жуулчдын эзлэх хувь нь Азийн жуулчдын нийт тооны  40 хувь буюу жилдээ 1,7 тэрбум хүн болох гэнэ.

2013 онд Хятадад жуулчдын ердийн агентлагийн үйлчилгээ  давамгайлж байсан бол одоонооё онлайн агентлагуудын эзлэх хувь ихсээд эхэллээ гэж сонин тэмдэглэв. Euromonitor International гэх судалгааны төвийн мэдээгээр, Хятадын онлайн  захиалгын худалдааны өсөлтийн хурд нь жилджж 17 хувиар  нэмэгдэж байх гэнэ.

Энэ долоо хоногт Хятадын Alibaba Group нисэхийн Cathay Pacific Airways компани, буудлын брони хийх Agoda.com. үйлчилгээний сервистэй гэрээ хийсэн өөрийн Alitrip салбарын танилцуулгыг хийлээ. Хятадын өөр хоёр интернэтийн аварга компаниуд Tencent, Baidu  аялал жуучлалын салбарт идэвхжиж байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж