Хойд Солонгосын чинээлэг залуу хосууд бие биендээ гар утас бэлэглэхийг илүүд үзэх болсон байна. Жижиг, дунд зэргийн хотуудад хуримын гол бэлэг нь гар утас болсон гэж Хамгён-Пукто мужийн нэгэн ярьсан байв. Түүний хэлснээр хуримын бөгж бэлэгийн жагсаалтын хоёрт оржээ.
Гар утас нь Хойд Солонгосын элитүүдийн статусыг илэрхийлэх гол үзүүлэлт болсон ба өнгөрсөн оны тавдугаар сард тус орны хоёр сая хүн гар утастай байв. Хойд Солонгосын 12 хүний нэг нь гар утастай болсон гэнэ.
Сүй тавигдаагүйи эмэгтэй хүн гар утас барих нь ховорхон тохиолдол бөгөөд хэрэв гар утастай бүсгүй явж байгаа бол тэр удалгүй нөхөрт гарна гэсэн үзүүлэлт болж байна.
Савласан ус Хойд Солонгост моод болж байгаа тухай өмнөхөн мэдээлсэн байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР