АНУ-ын Mountcastle Turch Funeral Homes гэдэг оршуулгын товчоо шарил зөөгч Harley Davidson мотоциклийг санал болгож байгаа тухай The New York Daily News сонин мэдээлжээ. “Хүмүүс гараар даллан, машинууд дуут дохио өгөхгүйгээр намайг дүүргээр явуулахаа больсон. Хүмүүс зогсоод зураг авч байна” хэмээн оршуулгын товчооны эзэн Майкл Тёрч сонинд ярьсан байна..
Өөрийн талийгаач хамаатандаа Harley шарил зөөгчийг захиалсан нэгэн гэр бүлийн үйлчилгээний ажлыг Тёрч зургаан жилийн өмнө хариуцсан байлаа. Үүний дараа тийм зөөгчийг хүссэн захиалга их ирэх болсон байв. Ингээд Тёрч тийм зөөгчийг 85 мянган доллараар бүтээсэн компанийг олжээ. Harley шарил зөөгчийг хийхэд нь 4-5 сар зарцуулагдсан байна.
Гурван долоо хоногийн өмнө тэр Тёрч анхны захиалгаа авсан ба дараа нь дахин хоёр ч захиалга авсан байна. Оршуулгын товчооны эзэн одоо хүмүүс сүүлчийн замдаа мотоциклаар үдүүлэх талаар их ярьдаг болсон гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР