Apple-ийн тэргүүний ярьсныг Цукерберг тайлбарлав

Хуучирсан мэдээ: 2014.11.01-нд нийтлэгдсэн

Apple-ийн тэргүүний ярьсныг Цукерберг тайлбарлав

Facebook компанийг үндэслэгч бөгөөд ерөнхий захирал Марк Цукерберг, гомосексуализмаа тайлбарласан Apple-ийн тэргүүн  Тим Кукийн талаар өөрийн үгийг дуулгав.

“Бодит, зоригтой, найдвартай түнш байна гэдгээ илэрхийлсэн Тим, чамд баярлалаа” гэж Цукерберг өөрийн фейсбукдээ бичсэн байв.

Bloomberg Businessweek  сонинд өгсөн өөрийн өгүүлэлдээ уламжлалт биш бэлгийн хандлагатай байгаа гэдгээрээ бахархдаг гэж Apple  компанийн тэргүүн өгүүлсэнд Цукерберг ийнхүү тайлбараа  зориулжээ.

Тим Кук сонинд бичихдээ сүүлийн 10 жилийн дотор АНУ  ижил хүйстнүүдийн эрхийг зөвшөөрөх талд ихээхэн урагшласан, нийгэм нь үүнийг байгаар нь хүлээн авдаг болсон гэж онцолсон байв.

“Би өөрийн сексуалийн хандлагыг хэзээ ч нууж байгаагүй. Манай компанийн олон хүн намайг гей гэдгийн мэддэг ба тэр нь миний ажилд ямар ч нөлөө үзүүлээгүй. Уран бүтээл, шинэлэг зүйлийг дээдэлдэг хүмүүстийн хамт ажиллаж байгаа нь миний аз юм. Хүмүүсийн ялгааг ойлгох нь чухал байдаг. Гэтэл энэ тал дээр тэр болгонд аз тохиолдоогүй” хэмээн Кук бичжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж