У.Хүрэлсүхийн урлагийн авьяас

Хуучирсан мэдээ: 2014.11.01-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн урлагийн авьяас

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх унаган багын найзуудын “Андууд” хамтлагтайгаа өнөөдөр урлагийн авьяасаа намын нөхөддөө үзүүлэхээр зэхжээ. Улстөрч У.Хүрэлсүхийг  спортлог гэдгийг  сонсч байснаас урлагийн авьяастан гэдгийг тэр бүр мэдэхгүй.  Түүний ахалсан “Андууд” хамтлагийн амьд хөгжмийн тоглолт  өнөөдөр 18.00 цагт Тусгаар тогтнолын ордны Их танхимд болно.  “Андууд” хамтлагийн ахлагч нь У.Хүрэлсүх бол  басс гитарчин  нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч асан Г.Ариунбуян, бөмбөрчин нь цөмийн энергийн газрын дарга асан Г.Манлайжав, “Айзам” хамтлагийн Хүрэлбат, “Рок мангас” Ч.Мөнхсайхан нар хамтлагийн уран сайхны удирдаач нь  юм байна.

Тоглолтод “Чингис хаан”-ы Жагаа  МУГЖ дуучин Т.Ариунаа, дуучин Наран нар амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэх гэнэ.  Энэхүү содон гэмээр сонирхолтой тоглолтын урилгын суудалд  намын 27-р их хурлаас байгуулагдсан “Зөвлөхүүдийн танхим”-д  багтдаг Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан С.Баяраас эхлээд тус намын  лидерүүд  тухлах бололтой. У.Хүрэлсүхийн урлагийн авьяас тодорч байгаа ч  улстөрөөс  холдуулж чадах болов уу?

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж