Монгол Улсын Засгийн газрын 58 дэх ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд эхэллээ.
Хуралдааны эхэнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнгийн тухай хэлэлцэж байна.
Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
№ | Хэлэлцэх асуудал | Засгийн газрын гишүүн |
1 | Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 18 дугаар хуралдааны дүнгийн тухай | Д.Тэрбишдагва |
2 | Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай | Ч.Сайханбилэг |
3 | “ЭСКПО 2015-Милан” дэлхийн үзэсгэлэнд оролцох тухай | Ч.Сайханбилэг |
4 | Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл | Х.Тэмүүжин |
5 | Музейн тухай хуулийн үзэл баримтлалын төслийн тухай | Ц.Оюунгэрэл |
6 | Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийн тухай | Ш.Түвдэндорж |
7 | Малын генетик нөөцийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийн тухай | Ш.Түвдэндорж |
8 | Тогтоолд өөрчлөлт оруулах тухай | Ш.Түвдэндорж |
9 | Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 65 дугаар чуулганд оролцсон дүнгийн тухай | Н.Удвал |
10 | Бусад асуудал | Н.Алтанхуяг |