Хар тамхины хэргийг нөлөө бүхий хүн хаалгажээ

Хуучирсан мэдээ: 2014.11.01-нд нийтлэгдсэн

Хар тамхины хэргийг нөлөө бүхий хүн хаалгажээ

“Making the band 2” реалити шоунаас төрсөн охидын  "Extacy" хамтлаг нь Монголд анх “Electro house” “Dance” чиглэлээр дуулан тухайн үедээ нилээдгүй мода болоод байсан. Гэвч гарч ирсэн шигээ төдийлөн эрч хүчтэй байж чадсангүй одоог хүртэл нам гүмхэн байсаар байна. Ийн уран бүтээлээрээ дорвитой хөдөлж чадахгүй байгаа тэдний нэг гишүүн нь саяхан хар тамхины хэрэгт холбогдож сенсааци тарьжээ.

Мөрдөн байцаагч “Яагаад хар тамхи татах болов, хаанаас олж авсан бэ” гэх зэргээр асуухад, “Extacy” гэсэн хамтлагийн нэр чинь угаасаа хар тамхины нэр. Мэдээллийг хаанаас бол хаанаас олж авч болж байна. Хар тамхи татаж үзье гэж бодоод л татсан” гэх маягаар ёжтой нь аргагүй хариулсан аж.

Тус хамтлагийн гишүүнд холбогдох хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаад нэгэн нөлөө бүхий хүний хүсэлтээр хэргийг хаасан байна. Энэ талаар "Өдрийн сонин"-ын өнөөдрийн дугаарт мэдээллэжээ. Хар тамхи, тэр дундаа эрх мэдэлтэнтэй холбоотой хэрэг хэрхэн нус нулимс дагуулдгийг Г.Сарангэрэлийн хэргээс харж болох. Харин хамтлагийн гишүүний хэрэг ингээд дуусах болов уу.

Манай урлагийнхны хар тамхитай холбогдсон анхны хэрэг энэ биш гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Уг нь урлагийнхан гэдэг улс орны соёлын түүчээ хүмүүс байдаг. Гэтэл манайхны зарим нь "одод"-ын өвчнөөр өвдөх нь ихсэж урлаг, уран бүтээлээрээ үлгэрлэх нь хойргоссоор эцэс сүүлдээ элдэв хэрэгт орооцолдох нь эмгэнэлтэй.

www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж