Ц.Оюундарь мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2014.11.01-нд нийтлэгдсэн

Ц.Оюундарь мэдээлэл хийлээ

Дөнгөж сая Төрийн ордонд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь мэдээлэл хийлээ. Тэрээр “2005 оны улстөрийн намуудын тухай хуулийн дагуу Ардчилсан нам бүх аймаг, дүүрэг, сумдад намын нэгжээ байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн Удирдах ажилтны зөвлөгөөнд 21 аймгийн 331 сум, 9 дүүргийн АН-ын дарга төлөөллүүд, УИХ болон Засгийн газрын гишүүд оролцон хуралдаж байна. Энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөн бол төлөвлөгөөт ажил. Өнгөрсөн хавар, зун, намрын турш 84 суманд ажиллаж, сумын чуулган хийсэн. Энэхүү чуулгануудад 10 гаруй мянган гишүүд оролцож, төлөвлөгөөт сургалтуудад хамрагдаж, хэлэцүүлэг өрнүүлсэн. Сумдын чуулганаар бүх нэгжийн удирдлагууд нүүр нүүрээ харж уулзацгаая, асуудлаа ярилцая, туршлагаа хуваалцая гэдэг санал ихээр гарсан. Тиймээс сумдын чуулганы хаалт болгож, энэ удаагийн Удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд намын анхан болон дунд шатны удирдлагууд идэвхитэй оролцож байна. Харин намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн ирц төдийлэн хангалтгүй байна. Оролцож байгаа төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүдийг оролцуулах шаардлагыг ихээр тавьж байна” хэмээн мэдэгдэв.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж