Ирэх сарын 1-нд нөөцийн мах худалдаанд гарна

Хуучирсан мэдээ: 2010.03.10-нд нийтлэгдсэн

Ирэх сарын 1-нд нөөцийн мах худалдаанд гарна











Нийслэлчүүдийн махны
хэрэгцээнд энэ жил 2700 тонн мах /200 тонн хонь, 700 тонн ямааны мах/
бэлтгэсэн. Гэсэн ч одоо хэр нь худалдаанд гараагүй байна. Бэлтгэх захирамжийг
Хотын дарга гаргасан ч хэзээнээс, хаана, нэг килограммыг хэдэн төгрөгөөр
худалдаалахыг ярилцаж байгаа гэнэ. Зөвхөн хотын удирдлага асуудлыг шийдэх бус
тендерт шалгарсан есөн компанийнхантай уулзаж, зах зээлийн үнэ ханшийг судалж
байж шийдвэр гаргах гэнэ. Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний
хэлтсийн дарга Ж.Долгормаагаас хэзээ худалдаанд гарахыг тодруулахад “Ирэх сарын
1-нд нөөцийн махаа худалдаж эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Х.Хангал

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж