Б.Мөнхжин өрсөлдөгчөө хожиж, II байрт бичигдлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Б.Мөнхжин өрсөлдөгчөө хожиж, II байрт бичигдлээ

-Охидын 8-10 насанд өрсөлдөж буй Б.Мөнхжин өнөөдөр өрсөлдөгчөө хожсоноор 6 дахь хожлоо авч 12 оноогоор II байрт бичигдлээ.

Эстони улсын нийслэл Таллинн хотноо үргэлжилж буй зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн 9 дэх өрөг маргааш болж, аваргууд тодрох юм. Тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид оролцож байгаагаас манай улсаас 12 тамирчин дэлхийн үеийн шилдгүүдтэй өрсөлдөж байна. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 8 дахь өргийн тоглолт болсон бөгөөд энэ цагт дүн гараад байна.

Охидын 8-10 насанд өрсөлдөж буй Б.Мөнхжин өнөөдөр өрсөлдөгчөө хожсоноор 6 дахь хожлоо авч 12 оноогоор II байрт бичигдлээ. Тэрээр маргааш 11 оноотой IV байрт жагсаж буй Казахстаны Кассум Алимтай тоглох юм. Энэ насанд Беларусын тамирчин Часнакова 7 хожил, 1 тэнцээ хийснээр 15 оноотой болж, түрүүлэх болзлоо хангаад байгаа бол манай тамирчин Б.Мөнхжин удаалж байна. 10 оноогоор  Б.Өнөржаргал VII, Б.Мишээл XI байрт бичигдэж байна.

Мөн охидын 11-13 насанд Г.Дүүрэнбилэг VI, Э.Маргад VIII, С.Энхтүвшин Х байрт жагсаж байна.

Харин хөвгүүдээс 8-10 насанд Э.Үйлстөгөлдөр 11 оноогоор V, Б.Сүхбат 10 оноогоор VII, Б.Баярмагнай XV байрт бичигдэж байна.

Мөн хөвгүүдийн 11-13 насанд 36 тамирчин өрсөлдөж байгаагаас 8 оноогоор Ц.Чинзориг, С.Мөнх-Оргил нар XVII, XVIII байр, М.Лувсандорж XXIX байрт жагсаж байна.

Өсвөрийн ДАШТ-нд Монголоос 12 хүүхэд оролцож байгаа бөгөөд фото агшинг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дүнг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж