2014 оны ноутбукны шилдэг сонголт | News.MN

2014 оны ноутбукны шилдэг сонголт

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

2014 оны ноутбукны шилдэг сонголт

Ноутбукээ сонгоход юу чухал вэ? Том дэлгэцтэй, график сайтай бол кино, зураг үзэхэд сайхан л байна. Гэхдээ овор хэмжээ нь том болохоор авч явахад хүнд болно. Үзүүлэлт сайтай байвал хурдан ажиллахад, тоглоом тоглох боломжтой болох боловч үнэ нь дагаад өснө. Бидний хэрэгцээнд төгс зохицох, удаан ашиглахад эвдрэл гэмтэл багатай, боломжийн үнэтэй ноутбук байна уу?

Технологи хурдтай хөгжиж байгаа өнөө үед ноутбукны үзүүлэлтүүд улам бүр нарийсч, сонголт ихтэй байгаа нь хэрэглэгчдэд сайн хэдий ч энэ их сонголт дунд өөрийн хэрэгцээнд тохирох зөв ноутбукээ сонгоход түвэгтэй болж байна.

Олон дэлгүүр хэсч, интернэт хайлт хийж харьцуулалт хийлгүйгээр сонголтоо зөв хийхэд туслахаар PC mall сүлжээ их дэлгүүрийн бүтээгдэхүүний мэргэжилтэн зөвлөж байна.

Монголын зах зээл дээр худалдаалагдаж байгаа 2014 оны шилдэг загваруудыг бид танд санал болгож байна. Мэдээж хэрэглэгч таны хэрэглээ хамгийн чухал.

Ямар зориулалтаар хэрэглэх вэ гэдэгтээ тохируулж авах нь чухал.

Бүх төрлийн хэрэгцээнд: Та компьютер дээрээ юм юм хийчихдэг, гэрийнхэнтэйгээ хуваалцаж хэрэглэх бол 15 инчийн, нэг их үнэтэй биш загвар сонговол тохиромжтой. Тоглоом тоглох, график ашиглах бол арай үзүүлэлт өндөртэй, үнэтэй загвар сонгож болох юм.

Ажлын зориулалттай: Гадуур их явдаг бизнесмэн эсвэл оюутан бол таны үндсэн хэрэглээ оффисын программууд дээр ажиллах гэж тооцож болно. Тэгвэл танд авч явахад эвтэйхэн загвартай, дэлгэцний гэрэлтэлт сайтай, гар нь ашиглахад хялбар загваруудыг сонгохыг зөвлөж байна.

Мэргэжлийн графикч: Хэрэв видео, фото дээр ажилладаг бол танд хүчирхэг процессор, график карт, SSD диск болон том дүрслэл сайтай дэлгэц чухал.

Энгийн хэрэглээ, интернэт, имэйл, видео үздэг: Хүүхдийнхээ хэрэгцээнд зориулж ноутбук авах бол хямд үнэтэй, энгийн загваруудыг сонгох нь дээр.

 Ноутбукийг сонгоход зайлшгүй чухал хэд хэдэн үзүүлэлтүүд байдаг.

Дэлгэцийн хэмжээ

Ноутбукны дэлгэц 11-17 инчийн хэмжээтэй байдаг. Том хэмжээтэй дэлгэц нь тоглоомчид, графикчид болон кино сонирхогчдод илүү хэрэглэгддэг.

Дэлгэцийн нарийвчлал

Өндөр нарийвчлалтай байх тусам дэлгэцийн дүрслэл чанартай болно. Зөөврийн компьютерийн хувьд дэлгэцэн дээрээ хэр олон зүйл зэрэг гаргаж харах боломжтойг илэрхийлж байдаг.

  • 1366 x 768 буюу HD дэлгэц. Интернэт хэрэглэгчид болон энгийн хэрэглээнд тохиромжтой.
  • 1600 x 900 буюу HD+ дэлгэц. Тоглоомчид болон кино сонирхогчдод сайн сонголт болж чадна.
  • 1920 x 1080 буюу Full HD дэлгэц. Blu-ray кино, видео тоглоом тоглоход жижиг деталийг ч алдахгүй харуулж чадна.
  • 2560 x 1600 болон 2880 x 1800 үзүүлэлтүүд сүүлийн үеийн Apple 13,3”, 15,6” ретина дэлгэцэнд байдаг.
  • 2560 x 1440 болон 3200 x 1800 буюу QHD, QHD+ дэлгэц. Маш өндөр нарийвчлалтай, гайхалтай хурц тод дүрслэлтэй. Мэргэжлийн түвшний графикчид, видеочдод тохиромжтой.

Процессор

Ноутбукны процессор гэдэг бол түүний тархи л гэсэн үг. Компьютерийн процессор болон санах ойн хэмжээний зохицол нь таны хэд хэдэн програм дээр зэрэг ажиллах, өндөр хүчин чадал шаардсан програм ашиглах, хэр хурдтай ажиллах боломжтойг тодорхойлж байдаг.

Санах ой

RAM буюу түр сана ойн хэмжээ маш чухал. Учир нь таны процессор хэд хэдэн даалгавар зэрэг биелүүлэх боломжийг олгож байдаг. Энгийн хэрэглээний компьютер хамгийн багадаа 2Gb санах ойтой байдаг, харин зураг, видео үзэх сонирхолтой 4Gb-ээс дээш байхаар сонгож аваарай. Хэрэв сүүлд нь RAM-аа нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байгаа бол нэмэлт RAM суулгах слоттой загварыг сонгоорой.

Хатуу диск

Ихэнхи ноутбукууд өндөр багтаамжтай хатуу дисктэй байдаг, гэхдээ энэ нь ноутбукны жин, эзлэхүүнийг нэмэгдүүлэхээс гадна халалт, чимээ гэсэн асуудлууд гарч ирдэг. Харин SSD диск буюу илүү хөнгөн, хурдан, дуу чимээ халалт багатай, гэхдээ мэдээж үүнийгээ дагаад үнэтэй байдаг.

Баттерей ажиллах хугацаа

Үйлдвэрлэгчээс гаргасан үзүүлэлтээр зөөврийн компьютерийн зай 4-12 цаг хүртэл ажилладаг. Гэхдээ компьютерийн үзүүлэлтийн сайжруулалт (жишээ нь илүү том, нарийвчлал өндөртэй дэлгэц, хурд сайтай хатуу диск болон нэмэлт оптик төхөөрөмж гэх мэт)-аас шалтгаалан баттерей илүү хурдан дуусах боломжтой байдаг.

Холболтын портууд

Зөөврийн компьютерт хэд хэдэн түгээмэл портууд байдаг.

  • USB 2.0 : зөөврийн хатуу диск, тоглоомны гар, ухаалаг утас, MP3 тоглуулагч гэх мэт төхөөрөмжүүдийг холбоход ашигладаг
  • USB 3.0 : өмнөх хувилбараасаа илүү хурдан ажилладаг
  • HDMI : проектор, ТВ гэх мэт дэлгэц рүү холбож HD контентуудыг дамжуулдаг
  • Медиа картын оролтууд : дижитал камер болон видео аппаратнаас фото хуулж авахад ашиглана

PC mall сүлжээ их дэлгүүр Dell брэндийн зөөврийн компьютерийг таны хэрэгцээнд тохирох хамгийн олон загвараар хэрэглэгчиддээ хүргэж байна.

Эдгээр үзүүлэлтүүдээ өөрийн хэрэгцээнд тохируулан сонгон авахад манай худалдааны ажилтнууд мэргэжлийн түвшинд зөвлөж туслахаас гадна бид танд зөөврийн компьютер ашиглахад тань зайлшгүй хэрэг болдог 11 бүтээгдэхүүнийг бэлэглэхээр бэлдлээ. Үүнд ноутбукны цүнх, хулгана, хулганы суурь, антивирусын програм, монгол үсэг, гар хамгаалах наалт, онцлох барааг 30%-50% хямдралтай авах эрхийн бичиг гэх мэт таны хэрэглээг төгс бүрдүүлэх бэлэгнүүд орж байна.

 

 

Хэрэглэгч таны IT зөвлөх PC mall сүлжээ их дэлгүүүр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-31 150.129.142.73

Surface oruulj ireechee. Iim notebook sonirhohgui ee

Avatar

Зочин 2014-10-31 202.131.225.178

tegeed ene mundag uzuulelttei notebooknuud chin tanaid bgaam uu?

Avatar

negen sanaa 2014-10-31 127.0.0.1

Surface pro hamgiin shildeg ni

Avatar

Зочин 2014-10-31 150.129.140.19

ALIVAA BUSINESS-T TSAG KHUGATSAANII MEDREMJ GEJ CHUKHAL YUM BAIDAG. ENIIG L BID MARTAAD BAIGAA YUM DAA. " BI CHAMD KHAIRTAI " KINONII SURGUULIIN ZAKHIRLIIN UGNEES ISH TATAVGEJ!!!

Avatar

Зочин 2014-10-31 150.129.140.19

ENE REKLAM CHINI TSAG KHUGATSAANII KHUVID JAAKHAN KHOTSROGDSON REKLAM BAILAA GEJ!!! UG NI 8-R SARIIN SUULEER 9-R SARIIN EKHEER TAVISANBOL KHUDUU KHOTIIN AAV EEJUUD TANAIKH RUU L SHUURAKH BAIJ DEE

Avatar

Зочин 2014-10-31 103.229.123.11

Odoo humuus surface iig sonirhodog Bolson. Notebook, iPad uud zaragdahgui shall demii reklamdaj baindoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж