Чуулганы хуралдаан өндөрлөв | News.MN

Чуулганы хуралдаан өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2015 оны төсвийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн долоон хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд түр завсарлага авч Төсвийн байнгын хорооны хуралдсан юм. Төсвийн байнгын хороонд ч ямарваа нэгэн саналгүйгээр хэлэлцүүлэг өрнөж чуулганд улсын төсвийг даган өргөн мэдүүлэгдсэн бүхий л хуулиуд орж мөн саналгүйгээр батлагдсан юм.

Хуралдаан завсарлахаас өмнө Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг нь гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс байхаар өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2015 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг бүхэлд нь хууль санаачлагчид буцаах саналыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гаргаж байнгын хорооны гишүүд дэмжсэн бөгөөд нэгдсэн чуулганаар ч мөн буцаах санал давамгайлав. Ийнхүү орон нутагт эрх шилжүүлэх агуулга бүхий төсөл унасан байна.

Б.МАНДАХ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-31 127.0.0.1

дандаахедеений мэдээлэл багатай харанхуй сонгогчдод тийм юм би барьж егне,ийм юм би барьж егне ,тэрэнд чинь би тэдэн тегрег тесвеес гаргуулна гэж амалж гарж ирсэн МАН-ын хуучин нийгмийн сэтгэхуйтэй шинэ монгол олигархууд эсэргууцэж дийлж байна даа,монгол хэцууджээ,эдний зорилго нь бух эрх мэдэл,менге херенгийг тевд гартаа атгаж,тэруугээрээ далайлган ард тумнийг сэтгэхуйгуй,еерсдийнхее сайн сайхан амьдралын телее тэмцэх чадваргуй,бэлэнчлэгч адгууснууд болгох,ингэсэн тохиолдолд эд менхийн УИХ-ын гишууд,еерсдее тэрбумтангууд,монгол улс байнгын ядуу,ургэлж проблемтай

Avatar

Адар 2014-10-31 112.72.13.39

АН-ын гишүүд их баян шдээ. Өөрсдийнхээ нууц данснаас гаргаад бариулчих биз. Тийм байтлаа бас манай тойрогт юм байхгүй гээд л адилхан унагалцаж байна даа. Хөдөөнийхнийг ад үзэж байгаа энэ нөхөр өөрөө ёстой нэг дүнхүү нь хэтэрсэн толгой шүү.

Avatar

Зочин 2014-10-31 202.179.10.26

Унагаад бай, хаа хүрэхийг нь харая

Avatar

njuut; 2014-10-31 202.179.10.150

Хэсэг нөхөд санасандаа хүрч санаа нь амарчдээ

Avatar

Зочин 2014-10-31 122.254.111.170

Эцэг эхчүүдийн анхааралд Уран зохиолын номоор дамжуулан англи хэлний сургалт явуулдаг Шекспир сургалтын төвийн намрын 2 дах элсэлт хуучин Сүхбаатар дүүргийн дэргэд Цэцээ гүний 318 тоотод явагдаж байна. Англи хэл дээр уран зохиолын шаталсан номууд, сонгодог болон орчин үеийн уран зохиолын номуудыг хэрхэн зөв цэвэрхэн унших, орчуулах, ойлгох бичлэгийг эхээр нь сонсох чадварыг төлөвшүүлэх зэрэг олон ажилбаруудыг хичээлийн явцад нэгэн зэрэг гүйцэтгэж суралцагчдын англи хэлний хэрэглээний түвшинг богино хугацаанд эрс дээшлүүлэх болно. Энэ удаагийн курс нь сургуулийн амралттай давхцаж байгаа бөгөөд бид зөвхөн эхэлж бүртгүүлсэн 10 хүүхэдтэй хичээллэх болно. Курс 11 дүгээр сарын 3-нд 18 цагт эхэлнэ. Сургалтын бүх материалуудыг хангана. Холбоо барих 94050620. 88084550.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж