Чуулганы хуралдаан өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан өндөрлөв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас 2015 оны төсвийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн долоон хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд түр завсарлага авч Төсвийн байнгын хорооны хуралдсан юм. Төсвийн байнгын хороонд ч ямарваа нэгэн саналгүйгээр хэлэлцүүлэг өрнөж чуулганд улсын төсвийг даган өргөн мэдүүлэгдсэн бүхий л хуулиуд орж мөн саналгүйгээр батлагдсан юм.

Хуралдаан завсарлахаас өмнө Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2015 онд хүртээх хишиг хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг нь гишүүдийн олонх дэмжсэн юм.

Мөн бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжих хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс байхаар өөрчлөлтийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2015 оны төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг бүхэлд нь хууль санаачлагчид буцаах саналыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гаргаж байнгын хорооны гишүүд дэмжсэн бөгөөд нэгдсэн чуулганаар ч мөн буцаах санал давамгайлав. Ийнхүү орон нутагт эрх шилжүүлэх агуулга бүхий төсөл унасан байна.

Б.МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж