Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл барилаа | News.MN

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл барилаа

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөл барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.10.31 / өргөн барилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр /2013-2017/-ийн 2.18-д “Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачилгыг дэмжинэ. Ингэхдээ хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангасан байх шаардлага тавина”, Монгол Улсын Их Хурлын 2012 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, өдөр өнжүүлэх бүлэг байгуулах”-аар заасан бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд нарын 2005 оны 116/83/45 тоот хамтарсан тушаалаар баталсан “Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 31 дүгээр тогтоолоор баталсан “Боловсрол үндэсний хөтөлбөр”-т “бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдах боломж нөхцөлийг бүрдүүлэх” зорилт дэвшүүлснийг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Улсын хэмжээнд 2013 оны байдлаар 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, нөөц бололцооноос хамаарч одоогийн мөрдөж буй хуулийн хүрээнд 2-5 насны бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулах боломжгүй байна.Ийнхүү дээрх үндэслэл, шаардлагаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэхүү хуулийн төслөөр эрүүл, аюулгүй орчинд хүүхэд харах үйлчилгээг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл нь 8 бүлгийн 17 зүйл, 68 хэсэг, 10 заалттайгаар боловсруулагдсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zocin 2014-10-31 127.0.0.1

hymyysiig yamarcz hariuclagagyi bolgoj baigaani ulsiin cecerlegiin hool hynsnii aiulgyi baidaliig hangahni eh ecgeesni hoolnii mungiig zaawal awah estoi,tiim czanargyi hyns cecerlegiin erhlegcz neg hyamdiig zahina,togoocz nyarawni hulgai hiine,gerlyygee zyyh cz ui cz bicz,iim baidald huuhdiin hool hynsnii hordoh ui cz tohioldoj bolno,eh ecgees baga cz gesen mungu zaawal awsz baih heregtei,hool hynsnii aiulgyi baidal hyyhdiin eryyl mended masz heregtei,hubiin cecerlegiin tataasaa bolih heregtei.biznes hiij baigaa bol uursdee l hariuclaga bygdiigni yyreh heregtei,ulsiin tataasaar munguu hubida hiigeed terbumaar zarna gej baina,yamarcz hyanaltgyi araj dendyy calgar uls um daa

Avatar

g 2014-10-31 150.129.140.29

Хэн нэгнээр мөнгө төлөөд хүүхэд харуулчих юм бол СӨБС-ийн хэрэг байна уу? эсвэл бид чинь бүгд заах арга зүйтэй болчихсон хэрэг үү? үр хүүхдийнхээ ирээдүйг мөнгөний нүхээр бүү хараасай билээ УИХ -ын гишүүдээ. Таны хүүхдийг харах гэж байгаа эмэгтэй аль эсвэл эмгэнд багшийн заах арга байна уу гэдгийг үзсээч, миний бодлоор заах арга зүйтээ багшаас илүү хүүхэд харагч гэсэн нэр томъёо гаргаж ирж байгаа хуульчдад генсийн амжилт баярлах байх…

Avatar

иргэн 2014-10-31 127.0.0.1

Төсөв 1 триллион төгрөгөөр тасарч байгааг мэдсэнийхээ дараа наад халамжийн хуулиа санаачлаарай, авилгачдаа. Хувийн цэцэрлэгт өгдөг татаасаа зогсоож улсын цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс хоолны мөнгийг нь авдаг болох хэрэгтэй.

Avatar

Зочин 2014-10-31 202.126.91.154

маш хэрэгтэй хууль, олон үрсээ харах боломжийг ингэж гаргаж өгөх хэрэгтэй. энэ хууль дээр ажиллаж ухаан хөдөлмөрөө гаргасан хүмүүст баярлалаа.

Avatar

Oilgohgui bn 2014-10-31 218.55.247.84

ene uguulberiig hed unshaad oilgohgui bn. bi iim teneg ymuu esvel iim oilgomjgui bichsen ymuu???? doorh uguulberiig tailbarlaad uguh hun bnu? 2-5 насны 247104 хүүхэд байгаагаас 61585 мянган хүүхэд буюу 4 хүүхэд тутмын 1 нь нийслэлд 74900 хүүхэд байгаагаас 21400 мянган хүүхэд буюу 3 хүүхэд тутмын 1 нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна.

Avatar

Зочин 2014-10-31 150.129.143.110

ulsiin hemjeend 4 huuhed tutmiin neg n, niisleld 3 huuhed tutmin 1 n tsertserlegt yawj chadku bn gene dee huurhiis, chi bas tend yawj bgagui ym shig bn gehgui yu hahah

Avatar

Зочин 2014-10-31 202.131.235.211

haha

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж