16 настнуудын сар эхэллээ | News.MN

16 настнуудын сар эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

16 настнуудын сар эхэллээ

Монголын залуучуудын  холбооноос жил бүрийн арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон тэмдэглэж байх уриалга гаргажээ. 16 нас хүрч буй хүүхдүүд “Иргэний андгай” өргөх ёслолыг Ерөнхий сайдын ивээл дор 12 дахь удаагаа зохион байгуулах юм байна.

Монгол  Улсын иргэн болж, иргэний  үнэмлэхээ  гардана гэдэг хэн бүхэнд хамгийн баярт мөч байдаг. Тиймээс  Монголын залуучуудын холбоо   ирэх арваннэгдүгээр сарыг “16 настнуудын сар” болгон  зарлаж буй ажээ. Ирэх сард тус холбооноос  16 настнуудад зориулан  олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулах юм байна. “Миний мөрөөдөл-миний зорилго” мөрөөдлөө зорилго болгох алхам, сургалт лекцүүд, “Спортлог залуу нас”, “Эрүүл идэвхтэй амьдрал” явган аялал,16 настнуудад санхүүгийн хадгаламжийн үйлчилгээ үзүүлэхийн дээр  “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулах юм байна. Сарын турш өрнөх аяны нээлт маргааш   Багахангай дүүрэгт болно.

Д.ЦЭЭНЭ

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж