&#34Хөхөө Намжил&#34 дуурийг амралтын өдрүүдэд тоглоно

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

&#34Хөхөө Намжил&#34 дуурийг амралтын өдрүүдэд тоглоно

-Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь арваннэгдүгээр сарын 1, 2-нд 17.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тавигдана.-

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Харин ирэх арваннэгдүгээр сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь байх юм. Энэхүү дуурийг шинэчлэн найруулан тавьж байгаа бөгөөд маргааш, нөгөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1, 2-нд тоглогдох юм. 

Энэ дуурийн цомнолыг Төрийн шагналт Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичжээ. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн энэ дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж байжээ. 

Энэ удаа ССАЖЯ-ны Соёл урлагийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг нь бүрэн шинэчилжээ. 

Дуурийг Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж, хөгжмийн  хэсгийг  Урлагийн Гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар хийжээ. "Хөхөө Намжил" дуурийн шинэчилсэн тоглолтыг Ц.Мөнхболд удирдах юм байна. Гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон залуу гоцлооч М.Даваадорж, Б.Батжаргал, Б.Энхнаран, Ц.Арюна, Ш.Наранчимэг, М.Дариймаа, А.Сайнбаяр, Э.Анхбаяр нар дуулна.

Ч.БОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж