Түүхэн жүжгийн сар айсуй

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Түүхэн жүжгийн сар айсуй

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ. Энэхүү уламжлал ёсоор ирэх сарын 7-нд түүхэн жүжгийн сар нээлтээ хийх гэж байна. Ирэх баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 7-нд тус театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг тоглогдох юм.

Б.Цогнэмэхийн зохиолоор Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан энэхүү бүтээлийн араас Б.Шүүдэрцэцэгийн зохиол урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Ану хатан”,  Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулга “Тамгагүй төр”, Софоклийн зохиол соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулга “Эдип хаан”, Намдагийн зохиол УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Оролмаа эх”, Д.Равжаагийн “Саран хөхөө” С.Жаргалсайхан “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжиг зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдэдээ толилуулах гэж байна.

Ч.БОРГИЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж