“Сангийн яамныханд зориг алга” | News.MN

“Сангийн яамныханд зориг алга”

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

“Сангийн яамныханд зориг алга”

Чуулганы хуралдаанаар Нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж эхэллээ. Эхэнд Төсвийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг Ц.Даваасүрэн уншиж танилцуулсан бөгөөд “Хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүн Д.Дэмбэрэл улсын өрийн асуудлаар нэгдсэн ойлголтод хүрч Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хэлэлцэх нь зөв, иймээс одоогийн үүсээд байгаа бодит байдлаа дүгнээд төсвийн хүрээний мэдэгдэлдээ өөрчлөлт оруулах асуудлаа л хэлэлцье, ирэх жилээс алдаагаа засаад явах боломжтой, Ч.Хүрэлбаатар эдийн засгийн хямрал үүсэх үндэс нь хууль зөрчдөг, төсвийн сахилга бат хариуцлагагүй байдал нөлөөлж ирсэн, эдийн засгийн өсөлтийг 7,1 хувиар тооцсон нь ямар ч үндэслэлгүй байна, ирэх онд эдийн засаг илүү хүндрэхээр байгаа тул бодитой тооцох хэрэгтэй, гишүүн Р.Амаржаргал макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн тооцоолол нь үндэслэлгүй байгаа тул ажлын хэсэг байгуулж тооцооллыг нягтлах, С.Баярцогт төсвийн хүрээний мэдэгдлийг дангаар нь баталснаар бодлого тодорхойлж хууль баталдаг УИХ өөрийгөө л хуурч байна. Иймд Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хамтад нь хэлэлцэж улсын өрийн хэмжээг хуульд бодитойгоор тусгах боломжийг олгох хэрэгтэй,  гишүүн Ц.Даваасүрэн төсвийн хүрээний мэдэгдлийг даган өргөн мэдүүлсэн хуулиуд нь хуулийн зөрчлийг арилгах агуулгаар өргөн мэдүүлэхээс биш зөрчил үүсгэсэн агуулгаар даган өргөн мэдүүлдэггүй  гэх саналуудыг гаргасан” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуусан бөгөөд Ч.Хүрэлбаатар ”Өрийн хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь татвар нэмэгдэнэ гэсэн үг. Татвар нэмэгдэх газарт хөрөнгө оруулах сонирхол буурдаг. Гэтэл бид буруу тоон дээр үндэслэгдсэн бодлого бариад сууж байна. Өнөөдрийн энэ өргөн барьсан төсөл дээрх тоонд итгэхгүй байна. Дэлхийн банкнаас хэчнээн долларын өртэй, Азийн хөгжлийн банкнаас хэдийн өртэй юм, хэзээ ямар хүүтэйгээр буцааж төлөх юм гэдэг задаргаа нь хэрэгтэй байна. ДНБ-ийн 40 хувьд өрийн хэмжээ багтаж байгаа гэдэгт чинь итгэхгүй болоод ийм тоо нэхэж байгаа” гэв.

Мөн Ё.Отгонбаяр “Эдийн засгийн идэвхижил сайжрах чиг хандлага харагдахгүй нь. Ийм нөхцөлд худлаа төлөвлөөд байх юм. Яамныханд дарга нар нь хоёр метр өндөр, нэг метр өргөн хүн хийгээд ир гээд үүрэг өгдөг байх. Гэтэл Сангийн яаманд ийм хүн байдаггүй юм аа гээд хэлчих зориг байдаггүй юм байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк тооцоолохоор өрийн хэмжээ нь ДНБ-ийн 40 хувиас давчихаад байдаг, гэтэл Сангийн яам нь тооцоолохоор багтаагаад байх юм”

Сангийн яамныхан хариуд нь “Өр тооцсон аргачлал дээр олон улсын байгууллагатай зөрөөтэй. Олон улсын хувьд Монголбанкны тавьсан өрийг улсын өр хэмээн тооцдог юм билээ. Аргачлал нь өөр учраас хариу нь өөр гарч байгаа зүйл бий” гэсэн бөгөөд валютын хэмжээг 1750 –д барина гэсэн төсөөллөө “..Оюутолгойн хөрөнгө оруулалт шийдэгдэж валютын дотогшлох урсгал нэмэгдэх, төмөр замын царигын асуудал шийдэгдсэн тул эерэг нөлөөлөл үзүүлж валютын ханш 1750 орчимд багтах болно” хэмээсэн юм.

Б.МАНДАХ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-31 103.29.144.74

Ё.Отгонбаяр гишүүн улсын мөнгөөр яаж тоглож, гараа угаадгийг Боловсролын яамны гэмтэй гэмгүй олон хүнд бас өөрийн хүрээллийн олон хүнд зааж харуулсан байх даа. Одоо болохоор гэмгүй царайлаад төсөв шүүмжлэх нүүр танд байхгүй. Ичдэггүй ичдэггүй гэхэд ядаж төсвийн талаар дуугүй байж болдоггүй юм уу. Өөрийнхөө улсын төсвөөр яаж тоглосноо хүн болгонд сануулах гэсэн юм байх даа зайлуул.

Avatar

zochin 2014-10-31 150.129.143.172

ene muu avilgalch hvn daramtlaj mungu avna. avgaigaaraa bankaar dans neelgej mungu ugaana. chi ih tsor tso hiideg boljee.. chamaig hed hoshnigdood uguhuur duugarahgvi bolnoooo

Avatar

иргэд 2014-10-31 202.179.10.150

Авилга авахын тулд бусдыг баривчлуулдаг,авгайгаараа банк болгонд данс нээлгэдэг хатан зоригтон ч аргагүй л зоригтой юм ярьж байна,нөгөөтөх нь бол яахав дондогын араас дондогмаа болох цаг удахгүй амьтан

Avatar

ЗОЧИН 2014-10-31 202.179.10.70

Отгон баяр аа чам шиг " зоригтой " хүн ховор шүү дээ

Avatar

Зочин 2014-10-31 127.0.0.1

ёо Отгонбаяр,Хурэлбаатар гэсэн хун дуугарж байна гэхэд хэцуу амьтангууд дуугарсан байх шив,нэг нь авгайтайгаа хетлелцеед шорон явах,негеедех нь Увсад лааз ешиглех,УИХ,ЗГ-ийн ордонд 100 м-ээс дотогш орох эрхээ бух насаараа хасуулах хог шаарнууд

Avatar

Зочин 2014-10-31 127.0.0.1

ёо Отгонбаяр,Хурэлбаатар сэсэн хну дуугарж байна гэхэд хэцуу амьтангууд л дуугарсан байх шив,нэг нь шоронд явах,нэг нь Увсад лааз ешиглех хогын шаарууд

Avatar

Зочин 2014-10-31 150.129.143.127

Otgonbayar ooroo zorig dutaagui bolohoor ulsiin ter ih mungiig idsen bolj bna aa daa

Avatar

GUTAMSHIG!!!! 2014-10-31 180.149.78.20

TEGEED L YUM L BOL OLON ULSIN BAIGUULLAGA GEJ DONGOSOKH YUM!!!!!!!! MONGOL KHUNII TOLGOI YASAN BE?

Avatar

Kkkk 2014-10-31 103.229.120.126

E otgonbayar ichikhgui yumaa ooroo mongo yaj khurdan tukhaigaa yarij ogmoor yum kkkk

Avatar

Zochin 2014-10-31 122.254.111.182

Sangiin yamniihan ajlaa meddeggui bolood ih udaj bna. 1+1= 10 gej gargadag nohduud sh dee he he he.

Avatar

Зочин 2014-10-31 122.254.111.182

Yaag unen dee. bi bol 100 gargaj baigaad husna daa

Avatar

Зочин 2014-10-31 150.129.143.204

ýíý Îòãîíáàÿðûã äóó øóó áîëîîä ë áàðèàä àâñàíàà òàã ÷èã áîë÷èõûã áîäîõîä ýíý íºõºð àñàð èõ õàõóóëü ºãñºí áàéõ ø¿¿ íýýðýý. ýíý íü ÷ òýãýýä íýð òºðºº ñýðãýýëãýíý ýíýòð ãýõã¿é áàñ òàã ÷èã áàéãààä áàéõûã áîäîõîä.

Avatar

sangiin yam 2014-10-31 112.72.13.166

Өнөөдөр бүх төсөвт байгууллагын дансны үлдэгдэлийг татан төвлөрүүлсэн байна. Засгийн газар дампуурлаа зарлах хэрэгтэй

Avatar

Зочин 2014-10-31 112.72.11.106

AN-ynhan bolih heregtei. Ter dundaa HUrelbaatar, Otgonbayar hoyor ichih nuur heregtei. Unendee bol ene hoyor bol UIH-yn gishuun bish shuudee. Songiniin parlamented suuh humuus. Altanhuyag Hurelbaataryg UIH-iin gishuunees tatah buren bolomj baihad orhison ni odoo ergeed gai bolj bna. Otgonbayaryn avligyn hereg yu bolson be, hun zodson hereg yu bolson be. Ed nar namdaa nuur tal oloh gej gemgui hun gej oilgogdoh gej baidgaaraa hicheetsgeej bna. unendee tusuv ene hoyort asuudal bish

Avatar

Зочин 2014-10-31 122.201.27.142

ene hund huuli uilchildeggui l yum baihdaa

Avatar

Зочин 2014-10-31 112.72.13.15

ENE CHINE NUGEE ARDIIN NAMIIN TOM LUUVIRCHIN SHAR SHUVUU YUDAA MANAI HUULI UUNEES MASH IH HAHUUL AVCHEDEE HERGNE CAGAADSN YUMUUDAA

Avatar

Зочин 2014-10-31 150.129.143.204

òà íàð óëñ òºð÷èä á¿ãäýýðýý øàõóó ìààíàã ø äýý. ªºðºº ÷ ãýñýí ñàéäûí ñóóäàëä ñóóæ áàéõäàà òýíýã òýíýã þì ÿðèàä ë ÒÂ-ýýð ãàðààä ë ìºí㺠¿ðýýä áàéäàã áàéñàí áèç äýý, àæëàà ìýäýõã¿é þì áàéæ. Îäîî òà íàðò õýí èòãýõ þì áý. äàâõèäàã ìîðü ºâ÷òýé áîëäîã þì ãýíý ëýý. òýðýí øèã ìàíàé õýäýí ìàíãóó óëñ òºð÷èä îëíû õàðààíä ºðòºæ ë áàéâàë áàðàâ ãýäýã ºâ÷òýé ø äýý.

Avatar

зочин 2014-10-31 122.201.27.244

Таван толгой Гашуун сухайтын төмөр замаа больсон нь дээр 10 сая тонн нүүрс зөөхөд төмөр зам хэрэггүй.Эсвэл хувийн хэвшилд нь өг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж