&#34Өргөө&#34-г өнгөтөөр зурсан анхны зургийг Хотын захиргаанд бэлэглэлээ | News.MN

&#34Өргөө&#34-г өнгөтөөр зурсан анхны зургийг Хотын захиргаанд бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

&#34Өргөө&#34-г өнгөтөөр зурсан анхны зургийг Хотын захиргаанд бэлэглэлээ

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас 1805 оны Өргөө хотын түүхэн зургийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт бэлэглэлээ. Түүхэн зургийг  Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд гардуулав. Энэхүү зургийг 1805-1806 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хот руу аялж явсан Оросын аялагч Ж.Рехмани "Өргөө" хотоор дамжин өнгөрөх замдаа  зурсан бөгөөд Хан уулын ард "Өргөө" хот төвхнөн тогтож буйг анх удаа өнгөтөөр дүрсэлсэн зураг юм. Зургийн эх ОХУ-ын Санктпетербург хотын Эрмитажийн музейд байдаг. Зургийг хүлээлгэн өгөх үеэр Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшингийн нийслэлийн 375 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлснийг уламжиллаа. Нийслэлийн түүхийн эх сурвалжийг үнэн бодитоор олонд хүргэх, хадгалж үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, дэд ерөнхийлөгч Т.Дорж нарыг  нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагнаж, гарын бэлэг гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

haha 2014-10-31 127.0.0.1

hen gedeg ih medegch n tolgoig n ergetel hoshgiruulchihavaa? eebee erunhiilegch bh daa hahaha uneheer mal yumaa

Avatar

omg 2014-10-31 127.0.0.1

uran saihnii zurgiig tuuhen zurag bolgoj oilgood bgaam uu??? yaana daa huurhii

Avatar

Зочин 2014-10-31 202.131.228.51

bogd uuliig ih l ooroor durselsniig boduul busad ger barilgiig ch bas ooroor zursan baih daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж