Дэлхийн чансааны №2 теннисчин, үзэсгэлэнт Мария Шарапова Sport Magazine сэтгүүлийн асуултад хариулжээ.
-Таны тухай кино хийгдэж байгаа гэсэн, гол дүрд нь хэн тоглож байгаа вэ?
-Гвинет Пэлтроу. Түүний бүтээсэн дүрүүд надад үргэлж таалагддаг байсан. Тэр өөрөө бас их хүмүүжилтэй, ухаалаг эмэгтэй.
-Бүх л насаараа сонирсон хэвээр байх спортын гурван төрлөө нэрлэ гэвэл юу, юуг нэрлэх вэ?
-Теннис, сагсанбөмбөг, хөлбөмбөг. Надад оноо нь маш хурдан нэмэгдэж, өөрчлөгддөг багийн сдпортын төрөл таалагддаг. Сагсанбөмбөгөөс “Майами”, “Лейкерс” багуудыг дэмждэг.
-Хүмүүс төдийлөн мэдэхгүй өөр авьяас байгаа юу?
-Дуу сайн дуулдаг. Ялангуяа Шерийн дууг караокед орохоороо дуулна.
-Учирч байсан хамгийн авьяаслаг өрсөлдөгчөө нэрлээч?
-Моника Селеш. Бид 2002 оны Индиан Уэллсийн тэмцээнд учраа таарахад тэр намайг 6:0, 6:2-оор хожсон. Би тэр үед дөнгөж 14 настай байсан. Гэсэн ч их зүйл сурч авсан. Өсвөрийн тамирчин, мэргэжлийн тамирчны ялгааг дэндүү мэдэрсэн учир бэлтгэлээ улам шаргуу хийх болсон. Тэр үнэхээр дайчин тоглогч байсан.
-Үзэх дуртай кино?
-Жек Николсоны кинонуудад дуртай, бүгдийг нь үздэг, хүлээдэг.
-Бэлтгэлийн үйл явцаас юунд дуртай, бас дургүй вэ?
-Өсч дэвшиж байгаагаа мэдрэх нь таалагддаг. Нэг үйлдлээ олон дахин давтан хийдэг нь таалагддаггүй.
-Өөрийнхөө талаар олонд тэр бүр мэдэгдээгүй мэдээллийг хэлээч?
-Шоудах дуртай. Зүгээр л инээх дуртай. Харин аил хийх үедээ бусдын л адил нухацтай ханддаг.
Х.Сайхан
"Монголын мэдээ" сонин