БШУ-ны яамнаас мэдэгдэл гаргажээ | News.MN

БШУ-ны яамнаас мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

БШУ-ны яамнаас мэдэгдэл гаргажээ

Хувийн хувшлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд төрөөс олгодог хувьсах зардлыг бууруулсан мэт ойлгож, зарим хувийн цэцэрлэгийнхэн бухимдлаа илэрхийлсэн нь бий. Тэгвэл энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдэгдэл гаргажээ. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа болохоор энэ ажилд чухал хувь нэмэр оруулдаг хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэх ёстойг уг мэдэгдэлд дурджээ.

Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг Засгийн газраас тогтоосон дундаж нормативыг үндэслэн бүрэн олгож байгааг тэрхүү мэдэгдэлдээ тодотгожээ. Тодруулбал, төрийн бус өмчийн нийт 302 цэцэрлэгийн 26826 хүүхдийн 17.2 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг бүрэн тусгаж санхүүжүүлэхээр 2015 оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм байна.

Д.ЦЭЭНЭ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-31 112.72.13.167

Turiin umchit surguuliud huuhduudees mungu tataad b/na zuv uu?? Angid yum avna, angiin tsonh soliulna geh meteer mash ih mungu tataj b/na. Jishee ni 52-r surguuli.

Avatar

хэдэн 2014-10-31 180.235.185.119

хэдэн төгрөн хуваах яах вэ. сургууль бүр орос, хятад, америг, герман болчихлоо. үүнийг төгссөн нь монгол байж чадах уу. Аль эсвэл дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ дудалдадаг, хар хайрцагаар ард түмнээ худалдадаг болох уу сайдын ярьж байгаагаар бол сургууль бүр чиг чигээр ээ хөгжинө гэнээ. чамд удирдах юм гүй боллоо. мөн таарав аа. одоо чи сайдаа өгчих

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж