Хувийн хувшлийн цэцэрлэгийн хүүхдүүдэд төрөөс олгодог хувьсах зардлыг бууруулсан мэт ойлгож, зарим хувийн цэцэрлэгийнхэн бухимдлаа илэрхийлсэн нь бий. Тэгвэл энэ асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас албан ёсны мэдэгдэл гаргажээ. Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхийн төлөө бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байгаа болохоор энэ ажилд чухал хувь нэмэр оруулдаг хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэх ёстойг уг мэдэгдэлд дурджээ.
Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу төрийн бус өмчийн цэцэрлэгийн нэг суралцагчид ногдох сургалтын нормативт зардлыг Засгийн газраас тогтоосон дундаж нормативыг үндэслэн бүрэн олгож байгааг тэрхүү мэдэгдэлдээ тодотгожээ. Тодруулбал, төрийн бус өмчийн нийт 302 цэцэрлэгийн 26826 хүүхдийн 17.2 тэрбум төгрөгийн хувьсах зардлыг бүрэн тусгаж санхүүжүүлэхээр 2015 оны төсвийн төсөлд тусгаад байгаа юм байна.
Д.ЦЭЭНЭ