Чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Төлөвлөсөн ёсоор хэлэлцэх эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал байсан ч үдээс өмнө уг асуудлаар АН-ын бүлэг завсарлага авсан тул хэлэлцэх боломжгүй болж буй юм.

Иймд өнөөдрийн чуулганы гол асуудал нь Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэгдсэн төслүүд болж байна.

Мөн чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжийн төсөвт төлсөн орлогын албан татварын 90 хувийг буцаан олгох тухай агуулга бүхий Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх зэрэг таван асуудал хэлэлцэх юм.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж