Хордлого авсан 3 хүүхдийн бие хүнд байна | News.MN

Хордлого авсан 3 хүүхдийн бие хүнд байна

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Хордлого авсан 3 хүүхдийн бие хүнд байна

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгт хүмүүжиж буй 52 хүүхэд хоолны хордлогод орж, одоогийн байдлаар гурван хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгаа тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Хүүхдүүдэд халуурах, бөөлжих, гүйлгэх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас сумын цэцэрлэгийн хүнсний бүтээгдэхүүний 45 сорьц, гадаад орчны 55 сорьц цуглуулан, шинжилж байгаа аж.

С.СҮРЭН

 

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж