Хүдэрчүүдийн хүссэн гүүр ашиглалтад орлоо | News.MN

Хүдэрчүүдийн хүссэн гүүр ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Хүдэрчүүдийн хүссэн гүүр ашиглалтад орлоо

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэр дэх Хүдэрийн гол дээр төмөр бетонон урт богино хоёр гүүр нэгэн зэрэг ашиглалтад орж нээлтээ хийлдээ.

Хөдөө орон нутгийн иргэдийн хувьд нэн тэргүүний асуудал зам гүүр байдаг бөгөөд тус сумынханы хувьд намаг шавар, бартаа бүхий энэ зам ажил амьдралаа залгуулахад хамгийн хүндрэлтэй, сэтгэл зовоосон асуудал байснаар ирсэн. Тэдний мөрөөдөл болж 30 гаран жил яригдаж байсан ажил энэ жил Шинэчлэлийн засгийн газрын үед биелэлээ олж  байгаа нь энэ юм. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баярцог Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж болон албаны хүмүүс оролцлоо.

  Гүүрийг барихад улсын төсвөөс 2,9 тэрубум төгрөг зарцуулсан бөгөөд Хонгконгийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “HKB” компани нэг жилийн хугацаанд барьсан барьсан байна.

Үндсэн зам нь гол устай, зундаа намаг шавар ихтэй болдогоос иргэд бартаа бүхий замаар 10 гаран км тойрдог байсан бол гүүрэн гарцтай болсондоо Хүдэрийнхэн баяртай байна.

М.ЯЛАЛТ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж