“11 11 төв”-д 905 иргэний санал иржээ

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

“11 11 төв”-д 905 иргэний санал иржээ

Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээс санал хүсэлт, гомдол, шүүмжлэл, талархал, өргөдөл хүлээн авах “11 11 төв”-д 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийт 905 иргэн холбогдож санал хүсэлт, гомдол, талархал, шүүмжлэл, өргөдөл ирүүлсэн байна.

 

1.     Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах тухай хууль гарснаас хойш их удаж байна. Үүнийг яаралтай шийдэж өгөхийг хүссэн хүсэлтүүд нилээдгүй ирсэн байна. Үүнд: Хууль зүйн яамнаас “УИХ-аас Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2014/04/24-ний өдөр баталсан хууль батлагдсантай холбоотой ХЗЯ-ны ТНБД-ын 2014/05/09-ний А/37 тоот тушаалаар ХЗХ-дын төлбөр барагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдаж, хуулийн хэрэгжилтийг хангах, хохирогчдын хохирлыг түргэн, шуурхай барагдуулах зорилготой шат дараатай арга хэмжээнүүдийг авсаар байна. Эхний ээлжинд 1 сая хүртэлх төгрөгийн хохиролтой 1698 хохирогч, Хохирогчдын түр хорооноос ирүүлсэн амьдралын нөхцөл хүнд, нэн тэргүүнд хохирлыг барагдуулах шаардлагатай гэсэн 50 хохирогч, нийт 1748 хохирогчдын хохирлыг барагдуулах шийдвэр гарган, мөнгийг олгож эхлээд байна. Эд хөрөнгийг худалдлан борлуулж, хуримтлагдсан мөнгө хөрөнгийг хохирогчдод тараах ажил цаашид тасралтгүй үргэлжлэх бөгөөд битүүмжлэн хураасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, ашигт малтмалын лиценз зэргийг худалдан борлуулж ШШШГЕГ-ын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны дансанд мөнгөн хөрөнгө төвлөрсөн тухай бүрт ажлын хэсэг хуралдан хохирогчдын хохирлыг барагдуулж ажиллах болно. Хохирогчдын хохирлыг барагдуулж дууссаны дараа ажлын хэсгийн үйл ажиллагаа зогсох учиртай. Хохирогчдын төлөөллөөс ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа гэж хариулжээ. 

 

2.     Тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих үнэмлэхийг энгийн иргэд мөнгө төлж аваад байна. Иймээс тэтгэвэр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгсэлд хөнгөлөлттэй зорчих мөнгийг тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөн дээр нэмж өгнө үү гэсэн хүсэлтэд Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас хариулахдаа: Нийтийн тээврээр зөвхөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр зорчуулах үнэмлэхийг олгож байгаа бөгөөд энгийн иргэдэд олгодоггүй. Хөнгөлөлтийг тэтгэвэр дээр нэмж олгох талаар таны саналыг хүлээн авч уламжлах болно гэсэн байна.

 

3.     Оюутан бүрт олгох 70.000 төгрөгийг ямар журмаар хэрхэн олгож байна вэ?

Үүнд Сургалтын төрийн сангаас Төрийн сангаас эхний шалгалтаар өгсөн дүнгийн үзүүлэлтээр 70.000 төгрөгийг олгохоор заасны дагуу голчийг бодож явуулж байгаа гэж хариулсан байна.

 

4.     Төсвийн байгууллагын цалин ямар системээр, хэрхэн нэмэгдэж байна вэ гэсэн асуултад Хөдөлмөрийн яамнаас Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т цалинг инфляцийн түвшин, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэгдүүлэх, цалинг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөхгүйн тулд нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нэмэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгагдсан. Үүний дагуу 2014 онд боловсрол, эрүүл мэндийн салбараас эхлэн Төрийн албан хаагчдын цалинг нийтэд зарлахгүйгээр салбар бүрээр нь нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Эдгээр арга хэмжээнд Төрийн албаны бүх ангиллын албан хаагчид бүрэн хамрагдаж, бүгдэд нь тэгш шударга хандаж цалинг нь нэмэгдүүлсэн гэжээ. 

Эх сурвалж: www.zasag.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж