Улсын баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орж, өнгөрсөн долдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар даян аварга Г.Өсөхбаярт Дархан аварга цол олгосон. Олноо “Буур” хэмээн алдаршсан Нацагийн Жамъяангийн зээ хүү тэрээр Улсын их баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн учир ийнхүү Дархан аварга цол хүртсэн билээ.
Дархан аварга Г.Өсөхбаяр өнөөдөр Улаанбаатар ресторанд цолны найраа хийхээр болжээ.
Аварга маань урилгадаа
“…Даян аваргын зээ болж төрөөд
Дархан аварга болсон ерөөлдөө омогшино…” хэмээн бичжээ.
Т.АНУ