Samsung Galaxy S 200 мянган хувь борлогджээ | News.MN

Samsung Galaxy S 200 мянган хувь борлогджээ

Хуучирсан мэдээ: 2010.07.06-нд нийтлэгдсэн

Samsung Galaxy S 200 мянган хувь борлогджээ

Дэлхийн гар утасны зах зээлд хоёрдугаарт бичигддэг Samsung корпорацийн
ээлжит шинэ бүтээл Galaxy S смартфөүн Өмнөд Солонгосын хэмжээнд
борлуулалт сайтай байна. Харин үүний шалтгааныг зах зээл дээрх бусад гол
өрсөлдөгчид болох Apple iPhone 3GS, Blackberry нартай харьцуулахад тус
улсын зах зээлд арай илүү тохирсон хэмээн Samsung мэдэгдлээ.

iPhone 3GS 2009 оны сүүлээр Өмнөд Солонгост худалдаанд гарснаас хойш
өнөөдрийг хүртэл нийт 800 мянган хувь борлогдсон бол Samsung Galaxy S
ухаалаг гар утас зургадугаар сарын 24-нд худалдаанд гарч, зөвхөн Өмнөд
Солонгосын хэмжээнд ердөө 10-хан хоногийн дотор 200 мянган хувь
зарагджээ.

9,9 мм зузаантай Galaxy S нь 1GHz Samsung чиптэй бөгөөд нарны хурц
гэрэлд гялбаж, харагдахгүй гэх асуудалгүй хурц тод дэлгэцтэй юм.

С.Цэлмэг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж