Соёлтой хэрэглээг сурталчлах нь буруу юу?

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Соёлтой хэрэглээг сурталчлах нь буруу юу?

 

Улаанбаатарын гудамжаар явахад тав алхаад нэг баар, цэнгээний газар, арав алхаад нэг архины дэлгүүр тааралддаг байсан цаг саяхан. Харин сүүлийн жилүүдэд архи согтууруулах ундаа зардаг, түүгээр үйлчилдэг газрууд харьцангуй цөөрч, байгаа хэд нь хэрэглээний соёлыг түгээхэд анхаарах болсон. Нөгөө талаар зөвхөн кофегоор үйлчилдэг кафе, лоунжууд ч олон болжээ.

Саяхан л гэхэд “Cafe bene” гэж дэлхийн олон улсад салбартай кофе шоп Монголд үүдээ нээв. Уг кофе шопын нээлтэд БШУ-ы сайд Л.Гантөмөр оролцож, Солонгосын нэрт жүжигчний хамт тууз хайчилжээ. Оюутан залууст архи битгий уугаарай хэмээн захидаг  Л.Гантөмөр сайд үүгээрээ залуучуудыг архи согтууруулах ундаанаас татгалзаж, соёлтой хэрэглээнд уриалан дуудсан хэрэг байв.

Гэтэл түүнийг Солонгосуудыг дэмжлээ, сурталчиллаа гэж зарим хэвлэлд муулжээ. Хятад спиртээр хийсэн архийг манай нэртэй улстөрчид, алдартнууд бишгүй л сурталчилдаг. Харин залуу сайд соёлтой хэрэглээ, брэнд кофег сурталчилсан нь юуны буруу байх билээ. Тамын тогооны монгол үлгэр л энэ байх.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж