“Манчестер Сити” Пепегийн төлөө 10 сая евро ”хаяна”

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

“Манчестер Сити” Пепегийн төлөө 10 сая евро ”хаяна”

Английн Премьер лигийн “Манчестер сити” баг Испанийн “Реал” багийн хамгаалагч Пепег өвлийн солилцлл наймааны цонхоор худалдаж авахаар төлөвлөж байгаа гэнэ. A Bola-д мэдээлснээр, хотын баг түүний төлөө 10 сая евро зарлагадахад бэлэн байгаа ажээ. Дасгалжуулагч Мануэль Пеллегрини хамгаалагч Элиаким Мангаль,  Мартин Демичелис нарынхаа тоглолтод сэтгэл хангалуун бус байгаа учир Венсан Компанитай нэг түвшинд тоглож түшиг болчихоор өөр хамгаалагч авчрахаар судалж байгаа, Пепег авахаар сонирхож байгаа нь үүнтэй холбоотой гэсэн мэдээлэл гарч байна.

“Реал”-ын хувьд залуу тоглогч Рафаэль Вараны ур чадвар өдрөөс өдөрт дээшилж байгаа учир Пепег зарахад асуудалгүй гэж үзэх хүмүүс олон байгаа бололтой. Пепегийн “Реал”-тай байгуулсан гэрээ 2016 онд дуусах билээ.

Х.САЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж