Лебронтой Кавалерс эхний тоглолтод ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.31-нд нийтлэгдсэн

Лебронтой Кавалерс эхний тоглолтод ялагдлаа

НБА-гийн 2014-2015 оны улирал эхэлж өнөөдөр таван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт болох өчигдөр "Чикаго Буллз" бут ниргүүлсэн "Нью-Йорк Никс" багийг "Клевлэнд Кавалерс"-ийн талбай дээрээ хүлээж авч тоглолоо.

Тоглолтын эхний үед илүүрхсэн Кавалерс хоёрдугаар үед 7 онооны зөрүүгээ алдаж 42-44 харьцаатай болгожээ ойртжээ. Харин сүүлийн хагаст Никс илүүрсэн бөгөөд Кармело Энтони гайхалтай тоглолт 9 оноог авч 95-90 харьцаагаар ялалт байгуулжээ. Кавалерс шинэ улирлын эхний тоглолтоо өнөөдөр хийж ялагдал хүлээсэн бол Никс нэг хожил нэг хожигдолтой боллоо.

Тус тоглолтод Кармело Энтони 25 оноог авсан бөгөөд харин тус багийн сэлгээний тоглогч нар сайн тоглосон бөгөөд нийлээд 41 оноог авч багаа ялалтад хүргэлээ. Харин эсрэг багаас Кари Ирвинг 22 оноо, Кавин Лов 19 оноо, 14 самбараас бөмбөг авч, хуучин багтаа эргэн нэгдсэн Леброн Жеймс 17 оноог авсан бөгөөд гарааны тоглогч нар бүгд 10-аас дээш оноог авсан бол сэлгээнээс дөнгөж 12 оноо авчээ.

Бусад тоглолтууд
Вашингтон Уйзардс 105-98 Орлондо Межик
Детройт Пистонс 91-97 Минносато Тембэруолвз
Нью-Йорк Никс 95-90 Клевлэнд Кавалерс
Юта Жазз 102-120Даллас Маверикс
Оклахома Сити Тандер Лос Анжелес Клиппэрс

 

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж