Британийн жонон Уильямын найз бүсгүйдээ бэлэглэсэн сувдан шигтгээтэй эртний ээмгийг бүсгүйн нохой кокер-спаниель орных нь дэргэдэх ширээн дээрээс үнхэн жажилж байгаад залгичихжээ. Жононгийн сүйт бүсгүй Кейт Мидлтон энэ тухай Уильямд хэлэхэд тэрээр “залгисан зүйл заавал гарна даа” гэж хэлээд инээсэн гэнэ. Мидлтоны найз бүсгүйн сонинд өгүүлснээр бол тэр бэлэг сүйт бүсгүйд нь их таалагдсан аж. Ингээд Кейт нохойгоо өдөр бүр хоёр удаа гадагш гаргаж байгаад эцэст нь ээмгээ гаргаж автал тэр нь авахын аргүй болсон байжээ. Жонон дахин тийм ээмэг олж бэлэглэнэ гэж найз бүсгүйгээ тайтгаруулсан гэж The Daily Mail сонинд бичсэн байлаа. Тэр нохой нь Кейт Мидлтон бүсгүйн эцгийн гутал,мөн сэтгүүлийн ширээний буланг хэмлэн мэрсэн хэргийг өмнө нь хийж байсан гэнэ.
Жононгийн бэлгийг нохой залгичихжээ
Кейт Мидлтон