“Хямрал болоогүй мэт бүтээн байгуулалт хийсэн” | News.MN

“Хямрал болоогүй мэт бүтээн байгуулалт хийсэн”

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

“Хямрал болоогүй мэт бүтээн байгуулалт хийсэн”

-УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төсвийн хуулийн өөрчлөлтийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, уг хуулийг анхдугаар хэлэлцүүлэгт шилжүүлснээр өндөрлөлөө-

Төсвийн хуулийн өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг дуусч чуулганы хуралдаан өндөрлөлөө.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутагт эрх шилжүүлэхтэй холбоотой шийдэх ёстой асуудал олон байгааг хүлээн зөвшөөрч байсан юм. Энэ Засгийн газар эдийн засгийг  хямралд хүргэсэн гэх нийтлэг шүүмжлэлд Ерөнхий сайд хариу өгөхдөө “Н.Батбаяр, Ч.Улаан сайдын босгож өгсөн бондын мөнгөөр хямрал болоогүй юм шиг бүтээн байгуулалт хийсэн” гэх хариулт өглөө. Харин гишүүдийн хувьд тавилга авах, бараа бүтээгдэхүүн авах зардлыг өсгөхгүй байхаар, төрийн гурван өндөрлөгөөс бусдын гадаад дотоод томилолтын зардлыг 50 хувиар багасгасан зэрэг хэмнэлтийг дэмжиж байсан ч төсвийг захиран зарцуулах эрх мэдлээс орон нутагт шилжүүлэх санааг үндсэнд нь эсэргүүцэж байсан юм.  Ингээд Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, харин дагалдан орж ирсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалтын дүн 50:50 хувиар тэнцсэн бөгөөд Байнгын хороон дээр унасан төсөл УИХ-ын босгыг давах эрхтэй боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр сөрөг хүчнийхэн ч шүүмжлэлээ үргэлжлүүлсээр. Гишүүн Ө.Энхтүвшин “Орон нутагт эрх мэдлийг өгнө гэчихээд олигтой юм өгөхгүй нь шив дээ. Сум хөгжүүлэх сангийн мөнгөний асуудлаар орон нутагт бөөн хэрүүл байна. Тухайн намын засаг дарга аль намын хүн байна тэр намынх нь хүмүүст л тараачихаж. Ах дүү, амраг садан, дэмжичгдэд л тарааж. Тэр мөнгөөр горьдлого үүсгээд өөр хэсэг хүмүүсийн амыг барьчихаж. Энд ямар ч хяналт алга. Өгөх ёстойг нь өгөхгүй байна шүү дээ. Сүхбаатар аймагт шүлхий гарч малыг нь устгасан. Гэтэл тэдэнд мөнгө өгөөгүй л байна” гэв.

Үүнд нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сум хөгжүүлэх сангийн зарцуулалтын талаар “Сумын иргэдийн хурал дээр яриад дээд тал нь гурав хүртэл хувийн хүүтэй зээлийг олгоно л гэж шийдсэн. Үүнд иргэдийн хурал хяналт тавих ёстой” гэж хариуллаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд үргэлжлүүлэн “Төсвийн мөнгийг байтугай сумын хөгжлийн мөнгийг шударга бусаар тарааж байна шүү дээ” гэсэн бол гишүүн Н.Номтойбаяр “Жишээ нь, нэг аймгийн Засаг даргын тайланд мөнгөн аяга хийлгэх 85 сая, татварын байцаагчид 20 сая, Берлинд зугаалахад гэхчилэн өдий төдий саяар нь төсвийн мөнгийг зарцуулж. Ганц гарын үсгээр 717 саяыг зарцуулж байсан өөр жишээ ч бий. Ийм байдалтай байхад орон нутагт мөнгө зарцуулах эрх шилжүүлэх нь учир дутагдалтай” гэв.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч тайлбарласаар байлаа. Тэрбээр “Орон нутагт хэдэн хүн хууль зөрчсөнийг нь орон нутагт эрх шилжүүлэхтэй холбоод бантан болгох нь л дээ. Хөдөө орон нутагт эрхийг нь өгөхдөө, хариуцлагатай нь хамт шилжүүлэх, хууль зөрчүүлэхгүй байх тогтолцоо л бий болгох санаа шүү дээ. Орон нутагт давхар хариуцлага хүлээлгэх тогтолцоо хэрэгжвэл Бразил руу хүмүүсээ явуулахгүй шүү дээ” гэв.

Тэгтэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлнэ гэдэг нь үндэслэл муутай байна. Иймд Төсвийн байнгын хороо дэмжилгүй унагасан” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эрх баригчид эдийн засгийг самарсан бол, одоо боловсрол, эрүүл мэндийн салбарыг самрахаар орон нутагт эрхийг нь шилжүүлж байна”, гишүүн Г.Батхүү “Орон нутагт эрх шилжүүлэх нь зүйтэй ч цаг хугацааны хувьд одоо биш” хэмээсэн юм.

Хуралдааны эцэст Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Б.Энх

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2014-10-30 150.129.142.91

MAH mungu idehiig zaaj uguud MAHAH bolj suraltsaad AH guitseev. Odoo ideh yum bagasch dee. Gehdee daraagiin eelj huleegeestei

Avatar

зочин 2014-10-30 202.179.22.108

Бондын их мөнгийг зам барих нэрийн доор идээд дууслаа даа, АН гэж луйварчид юм аа, замаас өөр бүтээсэн юм юу байна аа, Алтанхуяг хурдан зайлаасай, хууль дүрэмийг уландаа гишгэж замбараагүй юм боллоо ш дээ, ийм чадваргүй засаг, ерөнхий сайд өмнө байгаагүй юм шүү

Avatar

“Хямрал болоогүй мэт бүтээн байгуулалт хийсэн”? 2014-10-30 202.70.46.205

Бондын монгоор монго хийх уйлдвэр бизнес босгох естой байсан болохоос зам барих учиргуй замын санхуужилт бондын ашгаас хийгдсэн бол жинхэнэ утгаараа бонд ур ашгаа оглоо гэсэн уг гэтэл “Хямрал болоогүй мэт бүтээн байгуулалт хийсэн” гэдэг чинь л эдийн засгийг буруу залуурдлаа гэдгээ хэлээд байна эргэн тололтийн хугацаа болоход юугаараа буцааж толох юм бэ хуйхаа маажиж хуйшгаа базмаруудаа зам барихыг буруушаахгуй цавчаа хийх гэж богино хугацаатай арилжааны санхуужилтын эх уусвэрээр замын санхуужилтыг хийсэн нь буруу гээд байна

Avatar

Зочин 2014-10-30 202.70.44.116

Мөнгө яаж идэхийг МАН харин ч үзүүлж өгч, үлгэр жишээ болоо биз дээ. Хүн ямар байна, улс төрийн ямар хүмүүжилтэй байна бусдад яг тэгж ханддаг. МАН-ийн гишүүд өөрсдөө баруун солгоогүй иддэг байснаа мартаа юу, бүх зүйлийг өөрсөд шигээ бодох юмаа. МАН-ийхан улс орны эдийн засгийг хямраах асуудлыг цэвэрхээн эхлүүлчихээд 2012 оны сонгуульд ялагдснаа мартаагүй биз дээ. Орон нутагт төсөв захиран зарцуулах эрхийг нь өгсөн дээр шүү. Эрхийг өгөөд араас нь сайн хяналт тавь. Уулын мод урттай богинотой, хүн сайнтай муутай байдаг гэдэг шиг ганц нэг засаг дарга нар дураараа мөнгө идэг. Харин зөрүүлээд бусад хүмүүст сургамж болохоор сайн шийтгээд өгөх хэрэгтэй. Тэгээд л дараагийн сонгуулийн үр дүнгээр гарсан засаг дарга нар төсвийг буруу захиран зарцуулах нь байхгүй болно шүү дээ. Хамгийн гол нь сайн хяналт тавьж, мэдсээр байж хууль зөрчсөн нөхдүүдийг сайн шийтгэх хэрэгтэй шүү.

Avatar

ATSNIIH NI BUTEEN BAIGUULALT BAIH VE 2014-10-30 150.129.141.58

TA NAR IDEH GEJ L MUNGU BOSGOO PIZ DEE nam-iin ner angilal ni hamaagi tur zasagt l garaad irvel bugd adilhan MUNGU L SHAAJ BAIVAL TER ULS ORNII ERH ASHIG GEJ BAIHGUI BOLSON SHUU DEE YUUGAA BUTEESEN MALNUUD VE HAANA BAINA " MONGOLD IULDVERLEV " MADE IN MONGOLIA " HAANA BAINAA TA NARIIN ULIUD h*****d BAIDAG NEMUU URTUGTEI BUTEEGDHUUN GEECH NI HAANA BAINA MALNUUDAA

Avatar

bi xiie 2014-10-30 150.129.142.143

Songuuli, xuuli yarilgyi bi xiie. Chadna. Neg ix xuuli yarisan gudraguud. Xanaj tsadaxgyi bna uu. Bi xiie. Chadna. Mongol ulsiig bodgood irie

Avatar

arxichid 2014-10-30 150.129.142.143

B ajlaa xiie tex yy, uls oron syidlee

Avatar

golognuyyd 2014-10-30 150.129.142.143

Xynd,mongo. Ulsaa bodson yim xiij bgaa yum shig xutsaxaa boli. Tsag ni irne shyy

Avatar

Зочин 2014-10-30 108.235.12.252

Ардчилал ялж,зах зээлийн э/з-д шилжчихээд удирдаж байгаа улс нь ур дахь нийгмийн арга барилаар удирдаж еерсдее луйврын аргаар хувийн эрх ашгаа нэгд тавьж явсны гай энэ дээ,одоо бие даалгая ,тер нуруун дээрх ачаагаа жаахан хенгелье гэхээр орон нутгийн 2-р ээлжийн олигархууд бас идэж уух гээд байдаг,аргагуй ээ,тэд бас л хун,монгол 24 жил зах зээлд байлаа,бахь л байдгаараа босоо удирдлагтай,тевеес хамааралтай,энэ МАН болон АН дахь МАН-гууд устаж угуй болох болоогуй юу

Avatar

Зочин 2014-10-30 78.124.72.161

MAN-IINHAN GEJ HOZROGDSON LUIVARCHID BOLIOSOI. ENE FRANZ BOLON EUROP-IIN ORNUUDAD LAV HOTIIN ZAHIRAGCH BOLON HOROO DUURGIIN ZAHIRAGCH NAR NI HURTEL TUSUV AVAAD TERUUGEEREE TUHAIN GAZRAA YU HIIH HEREGTEI ENE TERIIG YARILZAAJ JIL TUTAM L HUGJIN DEESHILDEG YUM BNA LEE. IIM SYSTEM RUU OROH HEREGTEI SH DEE. ALIIN BOLGON DEEREES GEED HUDLAA DEEGUUREE IDEJ UUGAAD ORON NUTAG NI HOZROGDSON HEVEEREE BH YUM? MAN-IINHAN AN -IIN NER HUND USUUD MONGOLCHUU DYADUU BAIHAA BOLICHVOL TEDEND ASHIGGU ITEGEED L DEMJIHGUI BGA. MAN-G DEMJIJ BGA HUMUU SBOL YAVCH SAIN HUMUUS BISH ESVEL TOLGOI MUUTAI 10 JILDEE MUU SURDAG YUMNUUD L BAISAN BAIJ TAARAA. YUM OILOHGUI YUMNUUDAAS BOLJ ULS ORON HOISHOOGOO L YAVAH YUM SHIG BNA.

Avatar

Зочин 2014-10-30 112.72.13.33

bathuu ovoo bn aa, ovorhangai ahij irehgui gej bodoj bgaan bh daa

Avatar

MNG SULD URSHUU 2014-10-30 124.158.107.29

HI.MINII MONGOLCHUUDAA.ALTANHUYAG AA AMISGAA MINI AH G 2016 OND BARIAND YADAJ ORUULAYA GEVEL GAZARAARAA L b** OROLD.ODOO 3000 LITSENZ YAXAA MEDEXGUI GADAAD EZNEE XULEEN SUL ZOGSOJ BNA. ZUVXUN ALTAND XURUNGU ORUULALT XIIX SONIRXOL GADNAAS UNERTEJ BNA.ALTIIG ZAAVAL TUSHAAXGUI $ R TULJ BOLOX ZAALT ORUUL.3,5 TERBUMAA YARALTAI AVAAD BODIT EZ D ORUUL,2015 ONOOS TULUX URIINXUU XUGATSAAG DAXIN SUNGA, EDIIN ZASGIIN URSHUULIIN XUULIA YARALTAI BATAL BUX MONGOL ULSIIN IRGEN, AJ AXIUN NEGID NEG UDAA NEG L ALDAAG AVTOMATAAR UUCHILJ ,TODORXOI XYAZAGAAR "UN"IIN DUN TAVI.GARMAN DEER OIRTOJ BNA.ARD TUMNEESEE UUCHLALT GUI.BAS DAXIN GUI.MNG SULD URSHUU

Avatar

ЭХ ОРНЫ ДАЙСНУУД 2014-10-30 202.55.191.36

АРДЫН НАМЫН ТЭНГҮҮД ДАНДАА ЗӨВИЙГ БУРУУ, БУРУУГ ЗӨВ БОЛГОХ ЮМ АА….ХААНААС ГАРЧ ИРСЭН ГАЙНУУД ВЭ…..ӨӨРСДӨӨ БОЛЖ БАЙВАЛ ЭНЭ УЛС ОРОН ТЭДЭНД ХАМАА АЛГА….ХУЛГАЙЧ НАРТ ХЭЛЭХ ҮГ АЛГА….ЭХ ОРНЫ ДАЙСНУУД МӨНХӨД ИЙМ БАЙХ ЮМ….. ОРОН НУТАГТ ИРГЭД НЬ ХЯНААД ЯВНА ШҮҮ ДЭЭ….ТЭГЭЭД ДАРГА НЬ ИДНЭ ГЭЭД ОРОН НУТАГТ ЭРХ МЭДЭЛ ӨГӨХГҮЙ ЮМ УУ?????…ХУЛГАЙЧДЫГ ИРГЭД Л ӨӨРСДӨӨ ХЯНАХ ЁСТОЙ…

Avatar

Зочин 2014-10-30 202.21.113.140

Новшийн дөрвөд шүлсээ үсчүүлээд зөв бүхнийг эсэргүүцэх юм чи муу чанга унана даа ирэх 4 жилд. Тэр 1 үлгэрийн ном ч дагаж далчигнаад юу пээ хөдөө очоод хөрсөн дээр нь өмхий өгзөгөө 1 газардуулж үзсийм үү чи хаанаас худлаа юм гаргаж ирээд хуцалдаад байгаан

Avatar

Зочин 2014-10-30 78.124.72.161

CHI 10 JILDEE MUU SURDAG BAISAN BH GARZAAGUI. TERNEES BISH DEVSHILTTEI SANAAG TOLGOI SAITAI HUMUUS OILGOJ BGA.

Avatar

Өвгөн 2014-10-30 103.229.120.157

Гишүүдэд хувиарлдаг тэр бум үгүй бдлвол тэд орон нутагт жинхэнэ ИХ-ын төлөөлөгч төдий л болох тул эрх мэдлийг орон нутагт өгхөөс хөдөөгөөс гардаг хэд үнэхээр дэмжлэггүй болно хөөрхийс араггүй,араггүй…

Avatar

Төсөв 2014-10-30 27.123.213.170

Орон нутагт учраа мэдэхгүй хүмүүс амьдардаг. Учраа мэддэг нь УИХ-д сууж мөнгө иддэг гэж бодоод байна уу? Ард түмнээ багахан басаарай хүндэт төрийн түшээд ОЮУНХОРОЛ, ХҮРЭЛБААТАР, НОМТОЙБАЯР нараа!!!!!!!!!! Орон нутагт ажиллаж байгаа хүмүүс та нартай адилхан эрүүл энх, саруул ухаантай хэвийн хүмүүс шүү. Харин ч тэр салбарын яам, агентлагийн санхүү хариуцсан хүмүүсээс чинь хамаагүй илүү амьд, үнэн, зөв тооцоо гарах болно. Битгий ай, битгий бас!!!

Avatar

zochin 2014-10-30 202.179.10.70

baina uubnaa

Avatar

Зочин 2014-10-30 122.201.21.234

энэ ч яахав дээ өөрсдийн гараар орохгүй эрх мэдэлтэнгүүд шууд захиран зарцуулдаг болчихбол гишүүн гэж найр тавьж гүйхгүй болно гэсэн ужигарсан санаагаа л хамгаалж байгаа далд бодлого л яваа биз тэрийн бүтээх гэж хувь хүртдэг мөнгө шаналгаж гуйлгадаг бөөн асуудалын энэ засгийн газар үгүй хийх гээд одоо гишүүний ч тэрбумууд олдохгүй юу хийх гэж УИХ-д зүтгэхэв дээ шинэчлэлийн засгийн газрын энэ шатсан мөнгөө олох аргыг дуусгах гээд огцоруулж бондын мөнгөн дээр нэг вальс эргэх гээд л үнэнд гүйцэгдээд баларч байна хуучцуул маан

Avatar

Зочин 2014-10-30 127.0.0.1

MAN-ynhan mongo haragdval iddeg zurshlaasaa salj humuusiig ajil hiine gej hezee itgeh yum be? MAN- tosviig tsolmoj iddg baisan. Tuunteigee adilhan oron nutgiig bodoh yum. Medeej gatns neg tiim tohioldol garna tuuniig zasaad yavah heregtei bolohoos idne gej aigaad sumiin surguuliig endees shiiddegee bolimoor yum.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж