Тоон үзүүлэлтүүдийг нэгтгэнэ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Тоон үзүүлэлтүүдийг нэгтгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх долоо хоногт УИХ-ын гишүүд, улс төрчид, засгийн газрын төлөөллийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Монгол улсын өрийн хэмжээ, инфляци, бондын зарцуулалт гээд олон янзаар яригддаг тооны аль нь үнэн болохыг энэ үеэр эцэслэх боломжтой гэнэ. Тэрээр энэ талаар чуулганы хуралдааны үеэр зарласан бөгөөд “Ирэх долоо хоногт эдийн засгийн болоод бусад тоон үзүүлэлтүүдээ нэг мөр болгож тодотгох мэдээллийн цаг зохионо. Бүх тоогоо нэгтгэе. Тоонд маргаан байдаг бол нүүр нүүрээ харж байгаад ярилцъя. Зарим улс төрчид мөн сонин тоонууд ярих юм. Энэ талаар ирэх долоо хоногт сайн ярилцъя” гэсэн юм.

Б.МАНДАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж