Үхэр, хонины мах хямдарчээ | News.MN

Үхэр, хонины мах хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Үхэр, хонины мах хямдарчээ

Нийслэлийн статистикийн газар долоо хоног тутам мах, хүнсний ногоо, гурилын үнэд судалгаа хийдэг юм. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхэр, хонины махны үнэ буурсан байна. Тодруулбал, үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 0.5 хувиар буюу 45 төгрөгөөр буурчээ. Үхрийн мах “Хархорин” зах, “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв.

Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад  2.1 хувиар буюу 125 төгрөгөөр өсч, хонины цул мах 1.9 хувиар буюу 145 төгрөгөөр буурчээ. Хонины мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байгааг статистикчид мэдээлэв.

Харин хүнсний ногооны үнийн хувьд энэ долоо хоногт тогтвортой байжээ.

Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг

Үхрийн мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013 

7335

8025

7895

8330

8380

8275

8225

7710

7825

7245

7115

7280

2014 

7980

7775

8425

8370

8685

8730

7955

7590

7635

7630*

 

 

Хонины мах

 

1-р сар

2-р сар

3-р сар

4-р сар

5-р сар

6-р сар

7-р сар

8-р сар

9-р сар

10-р сар

11-р сар

12-р сар

2013 

6480

7095

7060

7420

7490

7470

7415

6710

6540

6215

6085

6245

2014 

6855

6675

7040

7630

7800

7685

7030

6585

6395

5940*

 

 

* Тавдугаар долоо хоногийн ажиглалтаар

Б.МИШЭЭЛ


 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2014-10-30 49.0.157.144

статистик гэж дандаа худал хэлэгчид төрийн новшнуудын санаанд тааруулж худал шаадагаа болимоор

Avatar

Зочин 2014-10-30 202.179.23.10

дандаа ийм байгаасай бурхан минь.

Avatar

Зочин 2014-10-30 103.229.122.44

Odiid yu l baina mah baina.

Avatar

Зочин 2014-10-30 202.70.46.204

Болж байна ш дээ.нэг юм нь ч гэсэн хямдарч байвал яамай даа.

Avatar

Зочин 2014-10-30 202.70.41.218

Хүчит шонхор дээр үхрийн ястай мах 5500 төгрөг байна лээ шүү

Avatar

Зочин 2014-10-30 202.70.41.218

Хонины мах хүчит шонхор дээр 4800 л байна лээштээ. Яагаад худлаа мэдээлэл тарааж махны үнэ өсгөх гээд байна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж