Нийслэлийн статистикийн газар долоо хоног тутам мах, хүнсний ногоо, гурилын үнэд судалгаа хийдэг юм. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхэр, хонины махны үнэ буурсан байна. Тодруулбал, үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.8 хувиар буюу 135 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 0.5 хувиар буюу 45 төгрөгөөр буурчээ. Үхрийн мах “Хархорин” зах, “Макс” супермаркетад хамгийн хямд буюу 7400 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9800 төгрөг байв.
Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар буюу 125 төгрөгөөр өсч, хонины цул мах 1.9 хувиар буюу 145 төгрөгөөр буурчээ. Хонины мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5700 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байгааг статистикчид мэдээлэв.
Харин хүнсний ногооны үнийн хувьд энэ долоо хоногт тогтвортой байжээ.
Хүснэгт 1. Нэг килограмм махны жижиглэн худалдах дундаж үнэ, 2013-2014 оны сар, төгрөг
Үхрийн мах | ||||||||||||
| 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар |
2013 | 7335 | 8025 | 7895 | 8330 | 8380 | 8275 | 8225 | 7710 | 7825 | 7245 | 7115 | 7280 |
2014 | 7980 | 7775 | 8425 | 8370 | 8685 | 8730 | 7955 | 7590 | 7635 | 7630* |
|
|
Хонины мах | ||||||||||||
| 1-р сар | 2-р сар | 3-р сар | 4-р сар | 5-р сар | 6-р сар | 7-р сар | 8-р сар | 9-р сар | 10-р сар | 11-р сар | 12-р сар |
2013 | 6480 | 7095 | 7060 | 7420 | 7490 | 7470 | 7415 | 6710 | 6540 | 6215 | 6085 | 6245 |
2014 | 6855 | 6675 | 7040 | 7630 | 7800 | 7685 | 7030 | 6585 | 6395 | 5940* |
|
|
* Тавдугаар долоо хоногийн ажиглалтаар
Б.МИШЭЭЛ