Аймгийн начин О.Очбат түрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.30-нд нийтлэгдсэн

Аймгийн начин О.Очбат түрүүлжээ

Ховд аймгийн Алтай сум байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд тус сумын харьяат Монгол улсын гавъяат тамирчин, Улсын өсөх идэр начин Адуучийн Баатархүүгийн дурсгалд зориулсан хөшөөний нээлт 10-р сарын 26-ны өдөр боллоо. Алтай сумын ИТХ, ЗДТГ, А.Баатархүү начны ах дүү, төрөл төрөгсөдөөс зохион байгуулж бүтээсэн хөшөөний нээлтийн  ажиллагаанд Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, А.Баатархүү начны төрсөн ах Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Олон улсын шилэгдмэл шүүгч, Ардын багш А.Басхүү нарын зэрэг олон хүн хүрэлцэн очиж оролцжээ.

Хөшөөний нээлтийн ажиллагаанд зориулсан аймаг сумын цолтой 64, өсвөрийн 64 бөхийн барилдаанууд тус тус болов. Хүчит бөхийн барилдаанд аймгийн начин Г.Арианболд, О.Очбат, н.Эрдэнэдалай, н.Буянтогтох, н.Дармаабазар, н.Баасанжав нараар магнайлуулсан 64 бөх барилдсанаас Алтай сумын харьяат А.Баатархүү начны удмын бөх аймгийн начин О.Очбат түрүүлж, Дөргөн сумын харьяат аймгийн начин Г.Ариунболд үзүүрлэжээ. Шөвгийн дөрөвт мөн Дөргөн сумын харьяат аймгийн начин н.Эрдэнэдалай, н.Буянтогтох нар шалгаран үлдсэн байна. 

А.Баатархүү начин 1979 оны улсын наадмын гурвын даваанд аймгийн арслан Б.Хүрэлбаатар(начин)-ыг, дөрөвт “өмсдөг” Ц.Дамдиндорж зааныг, тавд Д.Амгаа начин(заан)-ыг давж шөвгөрөн зургаад Д.Хадбаатар арслан(аварга)-д унаж улсын начин цол аваад, 1983 онд тавын даваанд Д.Мягмар зааныг давж зургаад Д.Амгаа заанд унаж шөвгөрсөн байдаг.

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж